Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

Өнгөрсөн сард нийгмийг тэр аяар нь цочроосон нэг мэдээлэл нь 15 настай хүүхдээс ДОХ/ХДХВ илэрсэн явдал байв. Үүнтэй холбоотойгоор холбогдох мэргэжилтнүүд нь хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдсэн талаарх мэдээлэл өгч байна. Энэ нь бэлгийн харьцаанд орох нас улам л залуужиж байгааг илтгэнэ.

Манай улсад илэрч байгаа ХДХВ нь 100 хувь бэлгийн хавьтлаар дамжиж байгаа нь тогтоогдсон байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр бол Улаанбаатар хотод 2017 оны хоёрдугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрч улсын хэмжээнд ийм халдвар авсан хүний тоо  229 болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан