Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Тусгай олимпын тамирчид эх орноосоо мордлоо
Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад болох Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид эх орноосоо мордлоо.
Олимпийн энэ наадамд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчин өрсөлдөх бол манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцох юм.
“Ялалт байгуулахад минь туслаач... Хэрэв би ялж чадахгүй бол, ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач” уриан дор зохион байгуулагдаж буй Тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой бөгөөд өвлийн болон зуны олимп хоёр жил тутамд зохион байгуулагддаг билээ.
Монголын Тусгай Олимпийн хорооны тамирчид өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-29-ны өдрүүдэд Хонг Конгийн Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойд зориулсан Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцож агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннисийн төрлөөр оролцож 13 алт, 11 мөнгө, зургаан хүрэл нийт 30 медаль хүртсэн юм.

0 Сэтгэгдэл