Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хил хязгааргүй гол ус”: Сэлэнгэ дээрх УЦС нь монголыг дампууруулж мэднэ


Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн түүний цутгал Эгийн гол дээр Усан цахилгаан станц барих гэж байгаа нь Монголын эдийн засгийг сүйрэхэд ихээхэн хувь нэмэр оруулж , улс орныг нь дампуурахад хүргэж мэднэ гэж байгаль орчны “Хил хязгааргүй гол ус” эвслийн мэдэгдэлд өгүүлжээ.

Усны эрчим хүчийг ашиглах энэ том төсөл нь Монголын эрчим хүчний тусгаар байдлыг хангах бус, харин ч эсрэгээрээ эдийн засгийг нь бүрэн дампууруулж, ард түмний нь амьдралд хүнд цохилт болно гэж гуравдугаар сарын 14-нд тохиодог Гол мөрнийг хамгаалах олон улсын өөрт зориулан гаргасан эл мэдэгдэлдээ дурдсан байна.  
Эгийн голын УЦС нь 315 МВт  чадалтай, монголын хувьд томоохон станц болох юм. Монгол улс эрчим хүчний хувьд гадаад улсаас хараат бус болох, эрчим хүчний аюулгүй байдлаа хангана гэж энэ төслийг  эхлүүлсэн.
2015 оны арваннэгдүгээр сард УИХ нь Хятадын Эксимбанктай зээлийн гэрээ байгуулах хэлэлцээр баталж 20 жилийн хугацаатай нэг тэрбум доллар авахаар болжээ. Харин долдугаар сард БНХАУ энэ зээлийн гэрээг царцааснаар одоо барилгын ажил зогссон ч Монгол Улсын Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016 оны арваннэгдүгээр сарын эцсээр УИХ-ын Эрчим хүчний байнгын хорооны хуралдаан дээр УЦС-ын барилгын ажлыг аль болох түргэн дуусгах ёстой гэж мэдэгдэж байсан юм.

“Хил хязгааргүй гол ус” эвслийн мэдээлж байгаагаар бол  Монгол Улс “Чингис бонд”  үнэт цаас гаргадаг болон, хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг  Хөгжлийн банкны удирдлагуудыг мөрдөн шалгаж байгаа юм байна. “Тус банкны захирал асан Мөнхбатыг асар их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэмээн шалгаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр монголын төрийн өмчит компаниудын өр 10,8 тэрбум долларт хүрсэн байна. Монгол улсын гадаад өр 2016 оны эцсийн дүнгээр 8,5 тэрбум доллар буюу ДНБ-нийхээ 85 хувьтай тэнцэж байгаа юм. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь энэ өрийг ДНБ-нээс хэдийнээ давсан гэж танилцуулж байна.

Мөрдөн байцаалтын явцаас үзэхэд Хөгжлийн банкны хэрэгжүүлж байгаа  есөн төслийг шалгахад хамгийн их зөрчилтэй төсөл нь Эгийн голын УЦСын төсөл байна. Энэ төслийг 500 сая доллартай тэнцэх 1,3 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн боловч 8 сая доллартай тэнцэх 17 тэрбум төгрөгийн зөрчил гарсныг одоогоор илрүүлжээ. Гэхдээ мөрдөн шалгах ажил дуусаагүй үргэлжилж байгаа юм.
Байгал нуурын ай сав дахь Эгийн гол дээрх УЦС барих төслийг монголын шинжээчид хэдийнээс “Үхлийн  төсөл” гэж нэрлээд Хөгжлийн банкны хамгийн их зөрчил гаргасан төслүүдийн хоёрдугаарт оруулаад байгаа юм.
Энэ банкны өөрийн нь албан мэдээгээр бол “Эгийн гол” УЦС-ын барилгад зориулж 2013 оноос хойш 7 сая доллар болон 1,1 тэрбум төгрөг зарцуулсан баримт байна гэж Орос, Хятад, Монголд ажиллаж байгаа “Хил хязгааргүй гол ус” олон улсын эвслийн төлөөлөгчдийн мэдэгдэлд дурдсан байна.
Мөрдөх ажиллагааны  явцад 2017 оны нэгдүгээр сарын дундуур энэ төслийн барилга хариуцсан захирлыг ЦЕГ нь дуудаж байцаасан. Мөрдөн байцаалтын мэдээллээр цалинд гэхэд л  600 мянган доллар зарцуулжээ.
Мөрдөн байцаагчид бас ажлыг “давхар санхүүжүүлж” байсныг илрүүлсэн байна.

“Нэг бус сая долларыг буруу замаар завшиж, усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг цалгардуулан, байгаль орчны аюулгүй байдлын  стандартыг хангаагүй хэмээн Эгийн гол” УЦС-ын барилгын өмнөх захиргааг 10 жилийн өмнө татан буулгасан юм. Үүний зэрэгцээ байгаль орчны үнэлгээ, Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын эко системийг хамгалаах талаар 2006 онд  Оростой тохиролцсон ч түүнийг биелүүлээгүй байсан юм” гэж “Хил хязгааргүй ус гол” эвслийнхэн дурдсан байна.

“Эгийн гол” дээр УЦС барих төслийг санхүүжүүлэхээ Хятад улс царцаагаад байна. Одоо Монголын шинэ Засгийн газар Оросоос тэрбум доллар хайж байгаа юм. Үүний зэрэгцээ тэд бас Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн УЦС барих хөрөнгө 750 сая доллар Кувейтээс хайж байгаа. Мөн Орхон-Говь гэсэн ус дамжуулах суваг барих 1,3 тэрбум доллар олох гэж Олон улсын санхүүгийн корпорациас тусламж эрж байна.
Саявтар Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол улсын уснаас эрчим хүч гаргах хэмжээ нь хоёр дахин нэмэгдэх бололтой. Гэтэл гаргаж байгаа зардал нь ямар байна.
Монголд авлига асар өндөр түвшинд болохоор ийм том төслүүдийн өртөг байнга л жинхэнэ өртгөөсөө дөрөв дахин өсдөг шүү дээ” гэж “Хил хязгааргүй ус гол” эвслийнхэн тэмдэглэжээ.

Тэд төгсгөлд нь “Хэрэв Монголчууд “Эгийн гол” болон бусад  УЦС-уудын төслөө хэрэгжүүлбэл, гадаад өр нь ДНБ-ээсээ даваад, энэ улс дампуурахад хүрнэ. Тэгээд ч усан цахилгаан станцуудын эдгээр төсөл нь тэртэй тэргүй монголын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, тусгаар байдлыг хангаж чадахгүй харин ч эсрэгээрээ эдийн засаг нь сүйрч, ард түмний нь амьдралд хүнд цохилт болно” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
unen shde
muu orosiin buunii nohoinuud
Новшын оросуудын монголыг хегжуулэхгуй байх явуулгуудын нэг. Монгол туургатаны нэг емхий буриадууд бас оролцож байгаа уунд.
Энэ улс орны алба ажлыг ер нь хэн мэдээд байна аа.......
Хамгийн их уншсан