Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төвийн аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Тэг хэм орчим байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр.

Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан