Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тайванийн төлөөлөгчийн газар тусламжийн гараа сунгалаа


Сүүлийн жилүүдэд айл өрхүүд Хятадад үйлдвэрлэгдсэн халуун тогоог түгээмэл ашигладаг болсон. Гэвч зориулалтын тавиургүйгээс газар тавьж хоол, цайгаа бэлтгэх нь түгээмэл. Харамсалтай нь, үүнээс улбаатайгаар таваас доош насны хүүхдүүд түлэгдэлтэнд өртөх нь элбэг байдаг.

Тэгвэл  Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун  Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн харьяаны “Гэр хотхон”-ы 10 айлд бага насны хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зориулалттай зуухны хаалт болон халуун тогооны зориулалтын тавиур хүлээлгэн өгчээ. Тус төлөөлөгчийн газрын ажилтан монгол гэрийн зууханд гараа түлсэн тохиолдлоос үүдэн түлэгдэлтийн асуудлыг тодорхой хэмжээнд судалсны үндсэн дээр энэ ажлыг эхлүүлэх санаачилгыг гаргасан байна. Түлэгдлээс  урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслүүдийг модоор хийсэн бөгөөд “Гэр хотхон”-ы нэг айлд туршин тэдний санал, сэтгэгдлийг сонсож, засаж сайжруулсны дагуу 10 айлд суурилуулж өгсөн нь энэ аж. Энэ нь бага насны хүүхдийг гэнэтийн түлэгдэх аюулаас урьдчилан сэргийлж, амь нас эрүүл мэндийг нь хамгаалахад тус дэм болно гэж үзэж буй юм.

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Гэр хотхон” нь 2007 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 69 амьжиргааны түвшин доогуур айл өрхөд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн цэвэр усны худаг, сургууль, тохилог ариун цэврийн газар, номын сан, хурлын заал зэрэг тохижилттойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөн гэр хотхоны өрхүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд бичил мэргэжил, сургалтын төвийг ажиллуулдаг бөгөөд ноос ноолуур, эсгий урлалын бүтээгдэхүүнүүд урлаж борлуулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан