Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболд баярлах болоогүй гэнэ


АН-ын ҮЗХ-ны хурлаар З.Энхболдыг УИХ-ын даргад нэрийг нь дэвшүүлсэн. Гэхдээ энэ нь зөвхөн нэр дэвшүүлсэн төдий асуудал аж. УИХ-ын даргад нэр дэвшигчийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал дүгнэлт гаргана. Үүний дараа УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн дэмжлэг авсан тохиолдолд З.Энхболд өөрийгөө УИХ-ын дарга боллоо гэж тооцож болох аж. Ингэж УИХ-ын даргын асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед АН бүлгийнхээ гишүүдийн ирцийг сайтар бүрдүүлэх хэрэгтэй болох нь. Түүнчлэн эвсэх намынхаа гишүүдтэй өмнө нь тохироо хийх хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс АН-ынханд зөвлөж байна билээ. Эс бөгөөс МАН-ынхны зөрүүд зан хөдөлж З.Энхболдыг УИХ-ын дарга болгохгүй гэж эсрэг кноп дарвал асуудал сунжрах магадлалтай аж. Магадгүй, МАН-ын гишүүдийн саналыг бие даагч болоод бусад нам дэмжвэл З.Энхболдод боломж тун бага үлдэнэ.

0 Сэтгэгдэл
zee zee hebeeree l baih heregtei dee
tand amjilt husie
naaguur ni bitgii iim hudlaa medeelel taraa l daa MAH aa
bid itgeed songoson uchir itgej bh estoi. odoo ene hun hureh estoi alban tushaaldaa hurchiine bolj bna
Z.Enhbold UIH-iin darga boloh heregtei, tushigtei ymaa meddeg hun ni dargalj bh ni zuv
Хамгийн их уншсан