Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өнөөдөр 1-3 градус дулаан

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 1-3 градус дулаан байна.

Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг,  бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон төвийн   аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн  баруун хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр.

Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан