Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН фракцгүй болоход хэр их хугацаа орох бол...

Б.Цэдэвсүрэн

“АН шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буй. Фракцгүй, бүлэггүй, хуваагдалгүй нам болох алхмууд хийж эхэлсэн. Үүний нэг нь намын анхан, дунд шатны удирдлагуудаа намын гишүүдийнхээ саналаар сонгохоор болж байна. Ингэснээр намдаа шинэчлэл хийгээд зогсохгүй монголын улс төрд шинэ алхмыг хийж буй”-г АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн.

Мөн энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “АН ялагдсан гол шалтгаан нь бид гишүүдийн нам байж чадаагүйгээс, дарга нарын фракцаас болсон. Энэ бол бидний хүн арддаа зориулж хийж бүтээсэн тэр их сэтгэл зүтгэлийг булингартуулж, үр дүнгүй болгоход хүргэсэн. Бид гишүүдийн нам байж чадаагүйгээс өнгөрсөн сонгуульд залуучуудынхаа оролцоог хангаж чадсангүй. Өрсөлдөгч нам залуучууддаа тулгуурлаж байхад бид фракцууддаа тулгуурлаад сонгуульд орсон. Сонгуулийн үр дүн бидэнд том цохилт өгсөн. Тийм учраас АН эмэгтэйчүүд, залуучууддаа үүд хаалгаа цэлийтэл нээх ёстой. Тэдэндээ энэ ажил хэргээ буухиалж өгөх гэж энэ шинэчлэлийг эхлүүлсэн. АН-ыг нийслэлийн иргэд санасан байгаа. Өмнөх шиг сайн цаг ирээсэй гээд дурсаж байгаа гээд Ардчилсан намын дотоод сонгуульд оролцож байгаа залуучууддаа талархал илэрхийлж, амжилт хүслээ. АН-ын дотоод сонгуульд боловсролтой залуучууд нэр дэвшжээ” хэмээн хэлсэн.

Мөн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга “АН фракцгүй нам болно. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Анх таван нам нийлсэн учраас түүндээ тулгуурлаад фракцууд бий болсон. Яг одоо байхгүй болгочих юм биш. Байхгүй болгохын төлөө шинэчлэлийн бодлогуудаа хэрэгжүүлээд явж байна” хэмээн ярьсан.
Энэ удаагийн дотоод сонгуульд ялсан нэр дэвшигчид АН-ын Үндэсний бодлогын зөвлөлд багтана. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгууль нам дотроо явагдана. Тиймээс энэ удаагийн дотоод сонгуульд шинээр нэрээ дэвшүүлж буй залуусыг харахад аль нэг фракцийг төлөөлж байна гэх хар аргагүй төрөв. Хэдийгээр нам доторх фракцаа үгүй хийхээр ярьж, гишүүдийн нам болно хэмээн бодлого хэрэгжүүлж буй ч ажил дээрээ хэрхэхийг сонгуулийн үр дүнгээс харах л үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан