Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампийн бага хүү хэрхэн амьдарч байна вэ


Трампийн гэр бүлийн тухайх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа байнга залардаг. Трамп, түүний эхнэр Мелани, хайртай охин Иванка нарынх нь тухай бид хангалттай мэдээлэл авч байгаа.  Тэгвэл бага хүү Бэрроний тухай хэвлэлийнхэн төдийлэн бичээд байдаггүй. Арга ч үгүй биз. Хүү өнөөдөр дөнгөж 10 настай. Гэвч тэрбумтны тэр тусмаа АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү байх ямар вэ. Гэр бүл нь үргэлж олны анхаарлын төвд байх нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг бол хэмээн хүмүүс сонирхдог нь тодорхой.

Бэррон хоёр хэлээр ярьдаг


Бэррон бол эцгийн талаас герман болон шотланд, эхийн талаас славян цустай хүү.  Тиймээс хүү их өсгөлүүн. Хүү англиас гадна словен хэлээр чөлөөтэй ярьдаг.  Меланигийн хэлснээр тэрээр гурван настайгаасаа словени хэлээр ярьж эхэлжээ. Мөн францаар багаасаа ярьдаг болсон гэнэ. Хүү Манхэттэний хамгийн үнэтэй дээд зэрэглэлийн сургуульд сурч байгаа учраас үүнээс ч олон хэлээр ярьдаг болох биз.

Тэр Трампийн цамхагт өөрийн гэсэн давхартай

Зарим хүүхдэд өөрийн өрөө ч байдаггүй. Ах дүү нартайгаа хамт нэг өрөөнд унтдаг, хичээллэдэг бол зарим нь өөрийн гэсэн өрөөтэй болсон баярладаг. Харин Бэрроний хувьд төрсөн цагаасаа л бүх юмтай байсан. Трамп цамхагийн нэлээн дээд давхрыг тэр ганцаараа эзэмшдэг байна. Унтлагын болоод бусад ашигладаг ашигладаггүй хэд хэдэн өрөөтэй. Мэдээж энд тээврийн хэрэгслээс бусад нь байдаг.

Колумбын лицей сургуульд сурдаг

1764 онд байгуулагдсан энэ сургуулийг маш олон нэр алдартнууд төгссөн байдаг. Хэрвээ жилд 37000 доллар жилд төлж чадвал энд боловсрол эзэмших эрх нээгдэнэ. Дональд Мелани хоёр энэ сургууль маш их таалагддаг. Бэрронд өөрт нь бүүр ч илүү таалагддаг.  Тийм учраас Вашингтоноос Цагаан ордонд нүүж ирэхийг төвдөхгүй байгаа юм.

Усанд орчихоод загасны түрсээр хийсэн тос заавал түрхдэг


Мелани Трампад гэрийн эзэгтэй болохоос нь өмнө гоо сайхны арчилгааны өөрийн дүрэм байсан. Энэ нь хамгийн үнэтэй загасны түрсээр хийсэн биеийн тос юм.  Энэ тосоо хүүдээ ч түрхдэг. Усанд орчихоод хүү маш үнэтэй энэ тосыг заавал түрхдэг. Гэхдээ өнөөдөр тэрбумтны хүүг хар түрсээр ч бүрхдэг байж магадгүй.

Эцэгтэйгээ маш адилхан

Меланигийн хэлснээр Бэррон аавтайгаа олон зүйлээр тун адилхан. Хүү маш ухаантай гэхдээ зөрүүд бас их дураараа зантай. Хүү юуг яагаад хүсч буйгаа маш сайн мэддэг. Хүү аливаад өөрийн хүсэл сонирхлын дагуу л ханддаг. Хүү онгоцонд суух дуртай. Мөн заавал өдөр бүр цагаан хэрэглэлээ солих дуртай.  Мелани хүүгээ жижиг Дональд гэдэг. Учир нь тэр зорилготой бас зүтгэлтэй.

Гольф тоглох дуртай


Дэлхийн хамгийн хүчтэй жентельмэн эрчүүдийн хобби бол гольф байдаг. Дональд Трамп гольф тоглох маш их дуртай бөгөөд хэд хэдэн талбайг эзэмшдэг. Бэррон ч энэ тоглоомонд дуртай бас сайн тоглодог.  Трамп миний хүү бол төрсөн тамирчин гэж магтдаг.  Мөн теннис, бейсбол тоглох дуртай.  Аавтай үргэлж хамт гольф тоглодог.

Өдөр бүр хослол өмсдөг

Бэррон өөрийн үеийн хүүхдүүд шиг чөлөөт хувцас өмсөх дургүй. Баян Ричи кинонд гардаг шиг сонгодог хослол өмсөх дуртай. Сургуулийн дүрэмт хувцас нь сонгодог хослолыг санагдуулам өвөрмөц хийцтэй. Тэр бүх зүйл нь цэвэрхэн байхыг хүсдэг учраас сонгодог загварын хувцас өмсөхийг илүүд үздэг.
 
Улстөрийн элдэв уулзалт хүлээн авалтанд оролцох дургүй


Бэррон эцгийг нь тойрсон элдэв хэл амыг маш хэрсүү хүлээн авдаг. Тэр өөрийнх нь амьдрал бусдынхаас өөр гэдгийг үргэлж мэдэрдэг. Аавтайгаа хамт явах хэрэгтэй болсон үедээ биеэ маш зөв авч явахыг хичээдэг.  Хэрвээ нүүрэн дээр нь батга гарчихвал олны өмнө хоёр хоног гардаггүй. Харин хүү улстөрийн элдэв үйл явдалд оролцсон тохиолдолд их л гунигтай харагддаг. Учир нь одоогоор улстөрийг сонирхох бодолгүй байгаа юм.

Ганцаараа тоглох дуртай


Ах, эгч нь түүнээс хавьгүй ахмад. Бэррон одоогоор Трампийн гэр бүлийн ганц хүүхэд. Эцэг эх нь хүүдээ юугаа ч зориулахад бэлэн байгаа юм. Хэдийгээр хүү найзуудтай боловч үнэндээ гэртээ ганцаараа тоглох дуртай гэнэ. Жишээ нь, лего тоглоомоор тэнгэрт тулсан байшин барих дуртай. Мөн эцэг эх нь хүүдээ өрөөнийхөө ханыг дураараа будахыг зөвшөөрсөн.  Хүүхдийнхээ хэрхэн сэтгэж, юу зурж байгааг харах нь эцэг эхийнх нь хувьд баяр байдаг гэнэ.

Үеийнхнээсээ ахмад харагддаг

Бэррон өнөөдөр 10 настай боловч үеийнхнээсээ ахмад харагддаг. Өндөр биетэйгээс гадна хувцаслалт нь түүнийг 10 настнуудаас хамаагүй ах болгож харагдуулах нь бий. Наад зах нь залуус шиг  үсээ засах дуртай.

50 жилийн дараа Цагаан ордонд тухлах хүү


Кеннедигийн гэр бүлээс хойш Цагаан ордонд амьдарч байсан бүх хүүхэд охидууд байсан гэнэ.  Хамгийн сүүлд Цагаан ордонд амьдарч байсан хүү бол бага Кеннеди. Харин Бэррон Цагаан ордонд 50 жилийн дараа амьдрах анхны хүү байх уу үгүй юу гэдэг нь одоогоор тодорхой биш байна. Учир нь Цагаан ордон түүнд Трамп цамхаг шиг эрх чөлөө олгох уу гэдэгт хүү эргэлзэж байгаа.Мөн Нью-Йоркид түүний сургууль нь байдаг. Ямар ч байсан Бэррон Кеннидигийн хүүхдүүд шиг аавынхаа ажлын өрөөнд тоглож чадахгүй л болов уу.

Япончуудын сонирхлыг Бэррон татдаг

Япончууд Бэррон хүүг Ерөнхийлөгчийн нэр төрийг өндөрт өргөж чадах хүмүүжилтэй, бас сэтгэл татам гэж үзсэн байна. Дональд Трампийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа японы зураач нар манга зургаар Бэрроны тухай зурагт ном гаргажээ. Японд гүйлгээ сайтай байсан энэ номын ачаар Бэррон ч маш алдартай болжээ.

Түүний хамгаалалтанд маш их мөнгө зарцуулдаг


Беррон болон Трампийн гэр бүлийн бусад гишүүдийн зөвхөн хамгаалалтанд өдөр бүр сая ам.доллар зарцуулдаг гэсэн дүн бий.  Чухам хаанаас энэ их мөнгийг төлдөг вэ гэдэг нь тодорхой биш. Хамгийн сайн, хамгийн найдвартай хамгаалалт л хүүгийн эргэн тойронд байх ёстой гэж эцэг эх нь үздэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан