Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баруун аймгуудын нутгаар шөнөдөө 30 градус хүртэл хүйтэрнэ


Баруун аймгуудын нутгаар  өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар хүйтэрч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 9-14 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 3-8 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар  дулаарна.

Харин төвийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр хур тунадас орж цасан шуурга шуурна. 24-нд цас бударч явган шуурна. Салхи 21-23-нд нутгийн өмнөд хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар 21,25-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд зарим газраар хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи 24-25нд зарим газраар 9-12м/с хүрнэ. 25-нд бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар маргааш нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи  зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Энэ өдрүүдэд  хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх аж. Иймээс ойрын өдрүүдэд зайлшгүй замд гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал шатахууны нөөц авч явах, аян замд гархаас зайлсхийх талаар сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан