Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жилд 4000 гаруй хүн сүрьеэ өвчнөөр өвчилж байна

 
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн яамнаас  сүрьеэгийн тархалт өндөртэй 10 гаруй аймагт эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хэрэв танд удаан хугацаагаар ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх зовиур илэрвэл зайлшгүй эмчид хандах шаардлагатайг албаны хүмүүс анхаарууллаа. Мөн, сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хийж байна.

Манай Улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоожээ. Монгол Улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөрөө дөрөвдүгээр байрт ордог гэнэ. Сүүлийн таван  жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлдэг. Жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа гэсэн тоо гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан