Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

Хаврын тэргүүн хар бар сарын 9 улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр


Аргын тооллын 3 дугаар сарын 24. Сугар гариг. Билгийн тооллын 26. Тооно одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ  ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан