Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон, говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг  анхааруулж байна.

Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  өдөртөө 0-2 градус дулаан байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан