Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
“ХОС ТОГОРУУ” яруу найргийн наадмын шагналын сан өсчээ
МУБИС-ийн Багшийн сургуулийн “Уран зохиолын дугуйлан”-гаас жил бүр оюутан залуусын дунд зохион байгуулдаг “ХОС ТОГОРУУ” яруу найргийн наадам 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн наадам нь Багшийн сургуулийн 95 жилийн ойд зориулснаараа онцлогтой бөгөөд шагналын сан нь ч багагүй өсч нэгдүгээр байрын шагналаа 300 мянга, хоёрдугаар байрынхыг 200 мянга, гуравдугаар байрт шалгарсан бүтээлийг 100 мянган төгрөгөөр урамшуулахаар болсон байна.
Уг наадамд бакалаврын түвшинд өдрөөр суралцаж байгаа шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуус оролцож болох бөгөөд ирэх сард зохион байгуулахаар тов зарлажээ.
Өнгөрөгч 9 дэх удаагийн “ХОС ТОГОРУУ” наадамд ӨМБИС, ӨМИС, Халимагийн их сургуулийн оюутнууд ирж оролцсоноороо онцлог болсон бөгөөд энэ удаагийн наадмаа ч нийт монгол туургатан оюутнуудын дунд зарласан байна. Оролцохыг хүссэн оюутнууд өөрийн зохиосон гурван шүлгийг файлаар болон хэвлэмэл байдлаар ирэх сарын 7-ны дотор Багшийн сургууль дээр өөрийн биеэр авчирч өгч бүртгүүлэх ёстой юм байна.
Зохиосон шүлэг нь нийтийн хүртээл болж байгаагүй, өмнө нь ямар нэгэн байдлаар хэвлэгдэж байгаагүй, уншигдаж байгаагүй байх шалгууртай аж.

0 Сэтгэгдэл