Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ХОС ТОГОРУУ” яруу найргийн наадмын шагналын сан өсчээ


МУБИС-ийн Багшийн сургуулийн “Уран зохиолын дугуйлан”-гаас жил бүр оюутан залуусын дунд зохион байгуулдаг “ХОС ТОГОРУУ” яруу найргийн наадам 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн наадам нь Багшийн сургуулийн 95 жилийн ойд  зориулснаараа онцлогтой бөгөөд шагналын сан нь ч багагүй өсч  нэгдүгээр байрын шагналаа 300 мянга, хоёрдугаар байрынхыг 200 мянга, гуравдугаар байрт шалгарсан бүтээлийг 100 мянган төгрөгөөр урамшуулахаар болсон байна.

Уг наадамд бакалаврын түвшинд өдрөөр суралцаж байгаа шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуус оролцож болох бөгөөд ирэх сард зохион байгуулахаар тов зарлажээ.

Өнгөрөгч 9 дэх удаагийн “ХОС ТОГОРУУ” наадамд ӨМБИС, ӨМИС, Халимагийн их сургуулийн оюутнууд ирж оролцсоноороо онцлог болсон бөгөөд энэ удаагийн наадмаа ч нийт монгол туургатан оюутнуудын дунд зарласан байна.  Оролцохыг хүссэн оюутнууд өөрийн зохиосон гурван шүлгийг файлаар болон хэвлэмэл байдлаар ирэх сарын 7-ны дотор Багшийн сургууль дээр өөрийн биеэр авчирч өгч бүртгүүлэх ёстой юм байна.

Зохиосон шүлэг нь нийтийн хүртээл болж байгаагүй, өмнө нь ямар нэгэн байдлаар хэвлэгдэж байгаагүй, уншигдаж байгаагүй байх шалгууртай аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан