Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инээдмийн баяраар уншсан “Номоо солилцъё”


Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж буй.

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зохиогдож байгаа тус өдөрлөг хамгийн сүүлд энэ сарын 4-нд Д.Сүхбаатарын талбайд болоход хүүхэд, багачууд, залуучууд болон зохиолчид, иргэд уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжийг олгосонд ихэд талархаж байсан юм. Түүгээр ч барахгүй энэхүү өдөрлөгийг улам баяжуулах, цар хүрээг нь нэмэгдүүлэхэд санал хүсэлтээ илэрхийлж байв.

Иргэд өөрт байгаа номоо бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохион байгуулахаар товлосон нь ийнхүү ирэх сарын 1-ний Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болох  гэж байна. Тиймээс энэ өдөр  “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солих боломж танд ч бас бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан