Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаан 17 сая төгрөгийн шагналын сантай

ХХ зууны Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, МУАЖ, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн ойг ёслон тэмдэглэх, алдрыг нь мөнхжүүлэх, бүтээл туурвилыг нь олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, шинэ залуу авьяастныг тодруулах зорилгоор “Мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-ыг тавдугаар сарын 25-наас 30-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.

Уралдаанд мэргэжлийн уран бүтээлч, театр, чуулгад ажиллаж буй дуучид, чөлөөт уран бүтээлч, дуулаачийн мэргэжлээр их дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнууд гээд хэн бүхэнд нээлттэй. Оролцох эрхийн хураамж нь 50 мянган төгрөг бөгөөд ирэх сарын 10-наас эхлэн нэг сарын турш оролцогчдоо бүртгэх юм байна.

Монголын урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, МУАЖ, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын үр хүүхдүүд нь хамтран зохион байгуулж буй уралдаан хоёр үе шаттай зохиогдох бөгөөд гран при шагналын эзнийг 5 сая төгрөгөөр урамшуулах нь. Мөн нэгдүгээр байрт шалгарвал 4’000’000, хоёрт орвол  3’000’000, гуравдугаар байрт шалгарсныг нь  2’000’000 төгрөгөөр шагнахаар болжээ. Мөн тусгай байр, шилдэг концертмейстер шалгаруулахаа ч мартаагүй байна билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан