Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”НОЁН ЧИМЭГ” ЭРХТЭН...


Хятадын ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Зүүн хошуунаас 300 гаран км зайтай Олон булаг балгасны нутагт шавар тогтоцтой эрэгтэй хүний эрхтэн хэлбэртэй ийм сонин байгалийн өвөрмөц газар байдаг юм байна. Үүнийг нутгийн иргэд "НОЁН ЧИМЭГ" гэж нэрлэдэг аж. Хүүхэд гаргадаггүй эмэгтэй, сайн хань, сайхан хайртай учрахыг хүссэн охид бүсгүйчүүд "НОЁН ЧИМЭГ"-ийг байнга зорин очдог гэнэ. Тэнд очсон эмэгтэй "НОЁН ЧИМЭГ" рүү хадаг шиддэг ажээ. Шидсэн хадаг тохогдвол хүсэл нь биеллээ гэж үздэг юм байна. Хадаг тохогдохгүй бол хормойд нь нэг шөнө заавал хонож байж явдаг домтой гэнэ. Өвөрмөц сонин байгалийн тогтоц хаа сайгүй байх юм даа...” хэмээн "БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН"-ы тэргүүн Д.Наранцтогт фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрээр энэ жилийн мод тарих ажлаа ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Баян хотоос эхэлж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан