Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1100 айлын газрыг чөлөөлж “Шинэ их тойруу” төсөл хэрэгжүүлнэ


 Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” зохицуулагч Б.Батболд болон төслийн багийнхан гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн хүрээнд хийгдэх авто замын трасстай танилцлаа.
 Монгол Улсын Засгийн газрын 196-р тогтоолоор баталсан “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжих уг төслийн хүрээнд 1 дүгээр хорооллын хойд дэнжээс Шархад, Ботаник, Дүнжингарав хүртэл дөрвөн эгнээтэй 25 км хатуу хучилттай зам тавих юм.
Одоогийн байдлаар гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн судалгааг хийж дууссан тул  холбогдох албаныхан газар дээр нь очиж цаашид хэрэгжүүлэх ажлаа ярилцлаа.
Шинэ их тойруу замыг холбоход 1100 орчим айлын газрыг чөлөөлөх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан