Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай дээрх анхны хөвөгч хотыг ирэх хоёр жилд барьж эхэлнэ


Номхон далай дах Таити арлаас нэг их холгүй хоёр жилийн дараанаас усан дээрх анхны хөвдөг хотыг барьж эхлэхээр төсөл боловсруулж дуусчээ. Калифорни дахь Систейдингийн хүрээлэн, Францын Полинезийн засгийн газар хоёр энэ хотыг ирэх хоёр жилийн дотор барьж эхлэхээр гэрээ байгуулсан байна.

Энэ хотын төсөл боловсруулагчид үүнийгээ ядуусыг тэтгэх, өвчтөнүүдийг эмчлэх, өлсөгчдийг хоолллох, агаар мандлыг цэвэрлэх, дайсагналыг эцэс болгох, эрчим хүчийг хэмнэх зорилготой гэж байна.

Тэгэхээр энд фермүүд, эмчилгээний төв, судалгааны лаборатор, байгальд хоргүй аргаар эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц байх юм байна.
Хот нь тэгш өнцөгт болон  таван өнцөгт 11 хэсгээс бүрдэх юм байна. Тавцан бүр нь 50 метр урт, 250-300 хүн амьдрах таван давхар сууцтай байх юм.

Хотын иргэд ойрын улсын харьцаны газар нутгаас хэрэгцээт бүтээгдхүүнээ худалдан авч байхын зэрэгцээ гамшгийн үед ойрынх нь улс тэдний эрх ашгийг хамгаалж байх юм байна.

Гэхдээ төсөл боловсруулагчдын үзэж байгаагаар хөвөгч хотын иргэд эрх баригчдаа өөрсдөө сонгож байна гэж байгаа юм.

Ийм хот барихад тавцан бүр нь 15 сая долларын өртгөөр босч, нийтдээ 167 са ядоллар шаардлагатай гэнэ. 2050 он гэхэд энэ хүрээлэн дэлхий даяар хэд хэдэн ийм хот байгуулж аажимдаа эдгээрийгээ өөр хооронд нь холбох замаар хэдэн арван сая хүнийг ийм хөвөгч хотод суурьшуулахаар төсөөлж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан