Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэжээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний хороо “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ээ нийтэлсэн байна.

Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох  судалгааг Улаанбаатар хотын долоон дүүрэг, найман  аймгийн нутаг дэвсгэрт 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулан хийснээ илтгэлд дурджээ.
 
Асуулгад оролцсон нийт хүүхдийн 17.2 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн бол үлдэх 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байна.  Тэдний 62 хувь нь үг хэлээр доромжлох, 50.2 хувь нь чимхэх, 43.5 хувь нь цохих зодох зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэжээ. Мөн тэдний 27.8 хувь нь үл хайхрах, 24.8 хувь нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 17.1 хувь нь ялгаварлан гадуурхах, 14.7 хувь нь бэлгийн шинжтэй дарамт, халдлага үйлдэх, 5.9 хувь нь хүнд нөхцөлд ажил хийлгэх, 4.8 хувь нь гэрээсээ хөөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.

Асуулгад хамрагдсан хоёр  хүүхэд тутмын нэг  нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас), 45.3 хувь нь гэр бүлийн орчноос (өөрийн төрсөн болон хойд эцэг эх, ах эгч, хамаатан садангаас) 16.4 хувь нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газар, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэж хариулсан байна.

Харин хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд (47.6 хувь), хойд ээж, аав (38.6 хувь), үе тэнгийнхэн (38.4 хувь), багш (15.0 хувь), эцэг эх/асран хамгаалагч (12.4 хувь) гэж нэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан