Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ичинхорлоо: Ичгүүргүй сайд С.Баяр Англид уулзалт зохион байгуулангуутаа Монгол явсан байна




-Өнөөдөр ЭСЯ-аар дамжуулж шаардах бичгээ
Монгол руу илгээнэ-


Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн " С.Баяр нь Монголын Элчин сайд байх эрхгүй !!! " жагсаал энэ сарын 8-наас эхэлсэн. Даваагаас бямба гараг хүртэл өдөр бүр 14-16 цагт үргэлжилж байгаа жагсаалыг албан ёсоор дэмжиж буй хүмүүсийн тоо өдгөө 1000 хол давжээ. Хэдхэн хоногийн өмнө С.Баярын Монголын иргэдтэй хийсэн уулзалт нь ээлжит жүжиг нь байсан хэмээн бухимдацгааж байгаа жагсагчид өнөөдөр С.Баяр болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Улсын Их Хурал, Гадаад Хэргийн яаманд шаардах бичиг өгөхөөр болсон байна. Мөн шаардах хуудастай холбогдуулан С.Баярыг бүх монголчуудын дунд нээлттэй ярилцлагад урихаар болсноо дуулгалаа. Харин энэхүү жагсаалыг санаачилсан Г.Ичинхорлоо фэйсбүүк хуудаснаа дараахь мэдээллийг нийтэлжээ.

“Санжийн Баяр Элчин сайд байх эрхгүй гэдгийг мэдээд эсэргүүцэж эхлээд 16 дахь өдрөө бид ээлжлэн жагсахдаа жагсч, зогсохдоо зогсож байнаа. Бүгдэнд нь баярлалаа.

Ямар ч байсан шударга үнэнийг нэхэж 3 долоо хоног гаргасан бидний зүтгэл талаар өнгөрсөнгүй амжилттай байгааг та бүхэн харж байна. Бидэн дээр өдөр бүр нэг хүн шинээр ямагт биеэр ирж нэгдэж байгаа. Зарим нь өөрсдийн хүндэтгэх шалтгаануудын улмаас зургаа явуулах боломжгүй байсан ч онлайнд нэгдэж буй хүмүүстэйгээ нийлээд 1000 аль хэдийнэ давсан байна. Тиймээс даваа гарагт /өнөөдөр/ ЭСЯ-аар дамжуулж шаардах бичгээ Монгол руу илгээнэ.
Ичгүүргүй сайд маш яаралтай богино хугацаанд маш хурдан уулзалт зохион байгуулангуутаа Монгол явсан байна. Би болон бидний нөхөд яагаад очоогүй болон, уулзалт яаж зохион байгуулагдсан талаар өөрийн харсан ажигласныг нэг дэх өдөр /өнөөдөр/ аль болох олон хүнд хүрэх байдлаар албан ёсоор тайлбарлаж түгээхээр ярьсан байгаа.

Энд бидэнд элдэв найруулсан хор байхгүй. Үүнд 100% итгэж болно. Ямартай ч Баяр гуай 3 цаг шахам өөрийнхөө тааллаар маш ноцтой мэдээллүүдийг дэлгэсэн нь бидний нэгдлийн хүч гэж харж байна. Энэ бичлэгээс энэ хүн биднийг болон эх орныг маань төлөөлж суух Онц бөгөөд бүрэн эрхтэй Элчин сайд байх ямар ч моралгүй, харин ч онц ноцтой гэмтэн гэдгийгээ өөрөө батлан харуулсан байна. Тиймээс албан ёсоор зайлшгүй шалгагдах ёстой.

Хэд хоног хэвлэл мэдээллийнхэн хэрхэн яаж ажилладаг болохыг бас эдгээр хүмүүс хэрхэн өөрсдийнхөөрөө захирч хянадаг болохыг бас ажиглаж явна. Бид бүгдийн нэгдэл маш чухал. Алхам алхамаар хийж буй ажлаа та бүхэнд тайлагнаад явж байгаа. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагдах тул сэтгэлийн хөдөлгөөнөөр хийх зүйл энд байхгүй” гэжээ.

0 Сэтгэгдэл
С.Баярийнхан Г.Ичинхорлоогийн ах дүү хамаатнуудыг хайгаад давхиж байгаа сурагтай.
Зоригт бүсгүй Г.Ичинхорлоог Тэнгэр ивээг.
Зоригт бүсгүй Г.Ичинхорлоо таныг Монголчууд чинь хүндэлж байна.
Ичинхорлоо гэгч авгайг тэнд нь Элчингээр томилуулах гэж арай баймааргүй.Хэн гэгчийн нэрийн өмнөөс яваа юм бол,энэ шүгэлчин.Баяр муу байж болох ч үүний ам хамрын цуурсанаар шийдэгдэх үү.
Zasag tur maani ard olnoo taltsuulalgui ene offshor danstai humuusiin asudlaa bolon americiin 7 house asuudlaa shalgaj hun burtee ni uulzaj etseslen tsegtsleesei .......bilee ...
Мэдээж хэн нэгний өмнөөс л ярьж байгаа цаана нь мөнгө л байгаа нууц биш,С.Баярыг өмөөрч хайцаалж байгаа юм биш шүү
Ichin horloo chi bolij uz. Cham shig mungunii huuhneer tur ajlaa zaalgahgui. Chinii horiotoi naimaag Bayar haasan bolohoor chi "shudraga" tsarailaad jujig tavij baigaag chinii haviar baigaa humuus shiver avr yariad baigaag sonsohgui baina uu? Chi bol sul del yavdaltai, tsaana chin hen baigaa ni udahgui todorhoi bolno. Ter ued chi ene ugee helseer baihyg harya.
Ichin horloo chi bolij uz. Cham shig mungunii huuhneer tur ajlaa zaalgahgui. Chinii horiotoi naimaag Bayar haasan bolohoor chi "shudraga" tsarailaad jujig tavij baigaag chinii haviar baigaa humuus shiver avr yariad baigaag sonsohgui baina uu? Chi bol sul del yavdaltai, tsaana chin hen baigaa ni udahgui todorhoi bolno. Ter ued chi ene ugee helseer baihyg harya.
ERUNHII SAID BOLONGUUTAA SHUUD L HUULI ZURCHIJ,NEFTIIN KOMPANIUDAD ASAR IH TATVAR TULUGCHDIIN MUNGIIG EHNER HUUHDIINHEE KOMPANIUD RUU SHILJUULSEN DEE.TSAG TUHAIN UED IN OLON HUULI ZURCHSUN.
Mongol yavj hevlel medeeleliin duug horij amand ni mungu chiheh ajilaar UB yavsan bolno.
ene huuhen henii buunii nohoi bol
Мэдээж хэн нэгний өмнөөс л ярьж байгаа цаана нь мөнгө л байгаа нууц биш,С.Баярыг өмөөрч хайцаалж байгаа юм биш шүү
Улсын хөрөнгөөр нааш цаашаа явдаг аа болимоор юм. Шударга л байя л даа. Хариуцсан ажилаа яачихаад ирдэг байна аа
Хамгийн их уншсан