Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод өнөөдөр 7-9 градус дулаан


Нийслэл Улаанбаатар хот орчимд өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос  секундэд 6-11 метр.

Сангийн далай орчмоор 10-15 градус, Увс нуурын хотгор, Богдын гол, Идэрийн голын хөндий,  Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Ерөө голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар  4-9 градус дулаан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан