Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл үргэлжилсээр

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн " С.Баяр нь Монголын Элчин сайд байх эрхгүй !!! " жагсаал энэ сарын 8-наас эхэлсэн. Даваагаас бямба гараг хүртэл өдөр бүр 14-16 цагт үргэлжилж байгаа жагсаалыг албан ёсоор дэмжиж буй хүмүүсийн тоо өдгөө 1000 хол давжээ. Хэдхэн хоногийн өмнө С.Баярын Монголын иргэдтэй хийсэн уулзалт нь ээлжит жүжиг нь байсан хэмээн бухимдацгааж байгаа жагсагчид өнөөдөр С.Баяр болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Улсын Их Хурал, Гадаад Хэргийн яаманд шаардах бичиг өгөхөөр болсон байна. Мөн шаардах хуудастай холбогдуулан С.Баярыг бүх монголчуудын дунд нээлттэй ярилцлагад урихаар болоод байгаагаа дуулгасан. Тэгвэл энэхүү жагсаалыг санаачилсан Г.Ичинхорлоо фэйсбүүк хуудаснаа дараахь мэдээллийг нийтэлжээ.

3 сарын 27
Day 17

ӨНӨӨДӨР ЛОНДОНГИЙН ТЭНГЭР ЦЭЛМЭГ, НАРТАЙ САЙХАН ӨДӨР БАЙЛАА. ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ, ХАРИУЦЛАГА НЭХЭЖ НЭГДСЭН 1000 ЗҮРХНИЙ НЭГДЛИЙН ТӨЛӨӨЛӨН БОЛОН БИДНИЙ ГУРВАН НӨХӨД МАШ ЧУХАЛ АЖЛЫГ АМЖУУЛСАН ӨДӨР БАЙЛАА. БИД АНХНЫ АЛХАМАА АЛБАН ЁСООР АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭЛДҮҮЛЖ ЧАДЛАА. БҮГДЭЭРЭНД НЬ БАЯРЛАЛАА. (Харамсалтай нь шаардах бичигээ гардуулж буй үед хийсэн бичлэг маань бичигдээгүй үлдэж. Одоо яалтай...)

1. 1000 хүний гарын үсгийг цуглуулсан баримт болон МУ Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХын дарга, Гадаад Хэргийн Сайд гээд 4 хүнд хүргүүлэх шаардах бичгийг ЭСЯ-ны Консул (Consular Affairs) Л. Отгонбаярт гардуулж өгсөн. Энэхүү 1000 хүний хүсэл, бодол, байр суурыг багтаасан албан бичгийг үйлдэхэд маш богино хугацаанд ч гэсэн цаг зав, сэтгэлээ зориулсан хүмүүст бүгдээрэнд нь баярлалаа. (Бага зэрэг үг, үсгийн алдаа гарсан бол болгооно бизээ. Ямар ч байсан цаг давчдаад бүгд л их л сэтгэл зүтгэл гаргасан.)

2. Өнөөдрөөс эхлээд нэг сарын хугацаанд буюу 4 сарын 27 ны дотор албан ёсоор олон нийтэд нээлттэй хариу авахыг шаардаж буйгаа тодорхой тайлбарлаад өгсөн. Тиймээс хариу хүлээн бидний эсэргүүцэл энэ хэвээр ямар ч байсан дахин нэг сар үргэлжилнэ гэсэн үг. Харин дараагийн удаагийн уулзалтыг зохион байгуулахдаа хэн хэндээ оролцох боломжийг олгоорой гэж хүсэлтээ илэрхийлсэн.

Одоо ингээд 100000 хүний гарын үсэг цуглуулах аян эхлүүлмээр байна. Тэгвэл Английн Парламент болон НҮБ гэх мэт олон улсын байгууллагууд руу хандаж эхэлнэ. Тиймээс хүн бүр 3 сарын 31 ны тайван жагсаалдаа 100000 уулаа очоод 100000 гарын үсгээ онлайн CHANGE.ORG дээр оруулж бидэнтэй нэгдэж гаднаас нь ч дотроос нь ч давхар цэвэрлэгээ хийе.

100000 ИЙН АЯНД НЭГДЭЖ ТҮМЭН ТИЙШ НЬ ТҮГЭЭГЭЭРЭЙ.
https://www.change.org/p/office-embassyofmongolia-co-uk-the…

ОЛУУЛЛАА БОЛ ХҮЧТЭЙ.
ОДОО НЭГДЭХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ НЭГДЭХ ВЭ.
БИД ЧАДНАА.

(Шаардах бичгийн хувийг энд нэмж оруулнаа.) гэжээ.

0 Сэтгэгдэл
энэ хаврын синдром хөдөлсөн ажилгүй амьтадыг монголд авчраач ээ? улс орныг баллаж дууслаа.
ovoo tsalinjij bgaasn bna, minii medeh gadaadad bgaa naizuud ajil ajil gj bdgiin
Энэ
Энэ
Хамгийн их уншсан