Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуучин сайд нар шинэ засагт орох уу

Засгийн газар байгуулах асуудлаар АН болон МАХН-МҮАН-ын эвсэл, ИЗНН-ынхан хэлэлцээрийн ширээний ард суухаар болоод буй. АН-ынхан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар байр сууриа нэгтгэхээр нам дотроо нэлээд халуухан ярилцсан гэнэ. УИХ-ын гишүүдийг сонгохдоо ард түмэн шинэ уур амьсгал, шинэ зүйлийг хайж сонголт хийсэн. Тиймээс УИХ-д суудалтай намууд Засгийн газраа бүрдүүлэхдээ шинэ хүмүүсийг гаргаж ирээсэй гэсэн хүлээлт ч нийгэмд үүсээд байгаа. Харамсалтай нь, АН-ынхны урьдчилсан тохироогоор шинэ хүмүүс Засгийн газарт бараг орохгүйн бололтой. Х.Баттулга, С.Баярцогт, Л.Болд, А.Гансүх гээд өмнөх Засгийн газрын үед сайд байсан хүмүүсийн нэр дуулдаж байна.
Харин Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар, Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь Гадаад харилцааны сайдаар томилуулахаар ярьж байгаа ажээ. Нэг үгээр хэлбэл, тэд сайдын суудалд шинээр суух магадлал өндөртэйд тооцогдож байна. Х.Тэмүүжин бол мэдлэг, чадвартай сайн хуульч, туршлагатай парламентч тул Хууль зүйн яамыг толгойлоход толгой өвдөхгүй. Хууль эрх зүйн шинэтгэл хийж чадна. Л.Гантөмөр ч парламентад найман жил суусан туршлагатай улстөрч. Сайд хийхэд саадгүй. П.Алтангэрэлийн хувьд өнгөрсөн дөрвөн жил УИХ-д суухдаа тун идэвхтэй гишүүдийн нэг байсан. Амьдралын туршлагатай, улс  төрд ч хал үзэж хат суусан хүн. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог даргалан энэ салбартаа олон чухал хууль батлуулан, багагүй ажил хийсэн гэгддэг. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд болох юм бол УИХ-д байсан эрчээрээ дорвитой ажил хийж чадах хүн гэж үзсэн аж. Мөн УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар тавих өөр нэг хувилбар хүчтэй яригдаж байгаа сураг ч дуулдана билээ. Тэрээр багш мэргэжилтэй, боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай тул энэ салбарын сайдаар ажиллах бүрэн боломжтой хүний нэг гэнэ. УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийн хувьд мэргэжлийн дипломатч. Тиймээс Гадаад харилцааны сайдаар ажиллуулахад туршлага, мэдлэг чадвар дутахгүй.
Хэлэлцээрийн ширээний нөгөө талд суух МАХН-МҮАН-ын эвслийнхэн ч мөн л хуучин сайд байсан хүмүүсээ даам гаргах гэж зүтгэж байгаа ажээ. Нөгөө л Ч.Улаан, М.Энхсайхан, дэд сайд асан Н.Удвал, Г.Шийлэгдамба нарын нэрс сайд болох хүмүүсийн эхэнд дуулдаж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан