Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим нь морьтой гэрлэж байхад гар утастайгаа хуримласан хүн ч байна

Гэрлэнэ гэдэг хүний амьдралын хамгийн чухал алхам. Хоёр хүн хамтын амьдрала азохиож, бие биенийхээ өмнө хариуцлага, үүрэг хүлээж насан туршдаа нэг нэгнийгээ халамжилна гэж товчоор хэлж болох. Гэтэл энэ хамтын амьдралаа ер бусынаар, бүр санаанд оромгүй байдлаар эхлүүлдэг хүн байна. Амьтантай, хаймар хүүхэлдэй, эд зүйлстэй гэрлэж үүнийгээ албан ёсоор баталгаажуулдаг хүн байна. Ийм хамгийн сонин зургаан гэрлэлтийг танилцуулж байна

1.    Талийгаачтай гэрлэсэн нь

2008 оны арваннэгдүгээр сард Магали Яскевич эхнэр авах ёстой байлаа. Харамсалдтай нь хуримаасаа ердөө хоёр хоногийн өмнө мотоциклоор явж байгаад осолд орж  амь алдсан байна. Францын иргэний хуулиар бол хуримын ёслолд бэлтгэж бэлэн болсон үед хэн нэгэн нь амь алдах юм бол гэрлэлтийг бүртгэх ёстой гэсэн бараг мартагдах шахсан заалт байдаг гэнэ. Ингээд л Магали талийгаачийн эхнэрт тооцогдож гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Францад ийм тохиолдол жилд 10-аас доошгүй тохиодог байна.

2.    Могойтой гэрлэсэн нь

Энэтхэгийн  Orissa’s Khurda районы Атала тосгоны нэгэн эмэгтэй могойд хайртай болж орон нутгийн заншлаар хуримласан байна. Нэг цаг үргэлжилсэн хуримд 2000 гаруй зочин иржээ. 30 настай бүсгүй хайрт могойгоо зэсээр хийлгэн дээдэлснийхэ зэрэгцээ нөхрөө дэргэдээ “суулгаж” хуримласан байна.

3.    Хайртай мууртайгаа гэрлэв

48 настай Барбарелла Бюхнер удаан хугацаагаар өвчилснийхөө дараагаар эрчүүдээс бүрэн хөндийрөхөөр шийдэж. Тэгэхээр түүнд өөрийн нь хайртай муурнаас өөр дотно, эрхэм зүйлгүй болохыг ухаарч түүнтэйгээ гэрлэхээр шийджээ. Тэрээр 20 фунтын татвар төлж хайрттайгаа гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

4.    Гар утастайгаа гэрлэжээ

Америкийн Лос Анжелос хотын иргэн Аарон Червенак гэгч Лас-Вегаст ирээд өөрийнхө өгар утастай гэрлэж үүнийгээ албан ёсоор бүртгүүлжээ. 34 настай тэрээр гар утаснаас бүрэн хараат болохоор хамгийн хайртай зүйлтэйгээ байнаг хамт байх нь таалагдсан хэрэг. Тэгээд Лас-Вегас жинхэнэ тоглоомын нийслэл юм чинь үүнд нэг ч их гайхсангүй гэрлэлтийг нь бүртгээд авч.

5.    Эхнэр нь Резинэн хүүхэлдэй

Британийн 52 настай Эверард Кунион өөрийнхөө жинхэнэ эхнэрийнхээ төрхөөр хийлгэсэн резинэн бүсгүйтэй гэрлэж. Тэгээд ч зогсохгүй гурван жил өнгөрөхөд резинэн бүсгүй түүний дурыг улам их татдаг болж гэртээ үбр 9 ийм бүсгүйтэй болж жинхэнэ эмсийн хүрээлэнтэй болж. Тэрээр ийм бүсгүйчүүдээ үсийг нь засуулж, төрөл бүрийн хувцас авч өгдөг байна.

6.    Гүүтэйгээ

Данийн Дээд шүүх үүнийг жичид нь авч үзэж 2014 онд Миланьо Броксвитийг өөрийн нь хайртай Торген гэдэг гүүтэй албан ёсоор гэрлүүлжээ. Бүсгүй өөрийн хайртай энэ гүүтэй гэрлэхгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ өргөдөлдөө дурдаад гэхдээ энэ нь амьтны төрөл зүйл, арьс өнгө, бэлгийн чиг хандлага хамаагүй гэдгийг бичсэн байж.

0 Сэтгэгдэл
Завхарсан юм
Ардчилалын синдром
Хамгийн их уншсан