Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг Ерөнхийлөгчөөс шаарджээ


С.Баярыг эсэргүүцэн жагсаал цуглаан хийж буй Г.Ичинхорлоо тэргүүтэй хүмүүс өчигдөр 1000 хүний гарын үсгийг цуглуулсан баримт болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Гадаад Хэргийн Сайд гээд 4 хүнд хүргүүлэх шаардах бичгээ ЭСЯ-ны Консул Л.Отгонбаярт гардуулж өгчээ. Тус шаардах бичгийг нь уншигч танд хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж,
Улсын Их хурлын дарга М. Энхболд,
Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат
Монгол Улсын Гадаад Хэргийн Сайд Ц. Мөнх-Оргил нарт,
Шаардах бичиг өргөх учир нь: 2017 оны 3 сарын 27

Бид “Монгол Улсын Үндсэн Хууль”-д заасан иргэний эрх, үүргийнхээ дагуу Монгол Улсаас ИБУИНВУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон С.Баярыг дараах үндэслэлүүдээр Монголын ард түмнийг төлөөлж элч байх ёс зүйн хэм хэмжээг хангаагүй гэж үзэж байна.

Үүнд,


1. Элчин сайд С.Баяр АНУ-д тансаг зэрэглэлийн 10 гаруй байшин худалдан авч борлуулсан, мөнгө угаасан байж болох гэмт хэрэгт холбогдсон, эдгээр хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус

2. С.Баярын гурван охин болон эхнэрүүдийн нэр дээрх оффшор дансны мэдээлэл, баримтууд олон нийтэд ил болсон

3. 2008 оны 07 дугаар сарын 01-ний сонгуулийн будлиантай холбогдож үүссэн жагсаал цуглааны үеэр зэвсэглэсэн цагдаа гэмгүй таван залууг буудаж хороосон. Тэр үед МАН-ын даргаар ажиллаж байсан С.Баяр ”Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй. Хэрвээ буудсан бол би хариуцлагыг хүлээнэ” гэж албан ёсоор мэдэгдэж байсан ч одоо болтол хариуцлага хүлээгээгүй.

4. УИХ-ын гишүүн асан Г.Уянга С.Баярын авилга, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн маш тодорхой баримтуудыг АТГ-т өгсөн ч Монголын прокурорын байгууллага "гэмт хэрэг биш" хэмээн үзсэн билээ. Харин ард олон үүнийг ГЭМТ ХЭРЭГ гэж үзэж байна! АТГ-ын даргаар ажиллаж байсан, одоо ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрын даргаар ажиллаж байгаа Н.Ганболд "Цаг нь ирэхэд энэ хэргийг дахин сөхөх боломжтой" хэмээн УИХ-ын чуулганд мэдэгдэж байсан нь энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүйг нотолж байна.

Энэ бүхнийхээ тайлбарыг элчин сайд С.Баяр албан ёсоор олон нийтэд тодорхой тайлбарлаж чадаагүй гэж бид үзэж байна. Иргэн Жүрмэдийн Занаагийн ”С.Баярын элчин сайдын томилгоог цуцлах” шаардлагын (2017.03.09) хариуг ч бид мөн анхааралтай ажиглаж, хүлээж байна.

Иймд С Баярыг ИБУИНВУ-д томилсон ба ажил хариуцуулж байгаа эрх бүхий албан тушаалтан байгууллагуудаас шаардах нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14-р зүйлд Гадаад харилцааны талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой заахдаа 14.3-т " Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэжээ. Түүнийг эгүүлэн татах бүрэн эрх хуулиар олгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алдаагаа залруулж элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардаж байна.

2. Дээрх тодорхой авлигын асуудалд орооцолдож Монгол Улсын нэр нүүрийг олон улсад гутаасан, улс эх орондоо нэр муутай болсон, Эх орныхоо ашиг сонирхлыг боддоггүй хүнийг Монгол Улсын төлөөлөл болгон илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон томилон баталгаажуулсан УИХ хариуцлага хүлээж ард түмнийхээ өмнө тайлбар өгөх хэрэгтэй гэж үзэж байна.

3. Хэрэв эрх бүхий албан тушаалтан нар нь Санжаагийн Баярыг гэм буруугүй, элчин сайдаар ажиллах ёс зүйтэй хүн хэмээн үзэж байгаа бол түүнийг Монгол Улсын Элчин Сайдын албаас нь түр түдгэлзүүлж, бие даасан шүүхэд түүний асуудлыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ та бүгд эх орныхоо өмнө өргөсөн тангарагийн дагуу ард түмэндээ мэдэгдэхийг шаардаж байна.

4. Эдгээр шаардлагын хариуг 2017 оны 3 сарын 27 ны өдрөөс эхлэн нэг сарын дотор албан бичгээр хариу өгөхийг шаардаж байна.

Бид ИБУИНВУ–ын Лондон хот дахь Монголын Элчин сайдын яамны үүдэнд 2017 оны 3 сарын 8 наас долоо хоногийн зургаан өдөрт өдөр бүр “С. Баяр – Монгол Улсын Элчин Сайд байх эрхгүй !!" уриан дор цуглаан хийж байна. Өдрөөс өдөрт биднийг дэмжигчдийн эгнээ өргөжсөөр байна. Бид энэ шаардах бичгийн хангалттай хариу авсан гэж тогтоох хүртлээ дэлхий даяар биднийг дэмжигчдийн гарын үсгийг үргэлжлүүлэн цуглуулж Монголыг Элчин Сайдын өмнө хийж буй энэ жагсаалыг үргэлжлүүлэх болно.

Хэрэв 2017 оны 4 сарын 27 гэхэд та нөхөд ямар нэгэн хариу өгөхгүй ард түмнээ үл тоовол бид тэр албан тушаалтан бүрийг С Баярын хамсаатан гэж үзэж давхар давхар хариуцлагыг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль эрхийн дагуу тооцон тэмцлийн дараагийн шатанд шилжих болно.

Шаардлага гаргасан Монгол Улсынхаа ирээдүйн төлөө сэтгэл зовинон буй :
Гомбодоржийн Ичинхорлоо,Эрдэнээгийн Одонгэрэл нарын 1000 гаруй иргэд
102 иргэдийн гарын үсэг ба 944 иргэдийн онлайн гарын үсгийг хавсаргав.
/Онлайн гарын үсэг болон иргэдийн гарын үсгийг хавсаргав/

0 Сэтгэгдэл
Ene IIII HOOHOO avgai 1 yum bna daa.sain muu ch MGL-n Ter tomilson baihad balairaad baidag.
Chihucaa
С.Баяр, С.Баярцогт, Сайханбилэг, Бямбасайхан нарт энэ хорвоо дээр гишгэх газар байхгүй, Монголчуудаа, хамтарн тэмцэж, Хулгайч нарыг байх ёстой газарт нь хийцгээе
Ichinhorloo geh huuhen horiotoi baraa Anglias uur uls ruu gargadag biznes ni haagdahaar S.Bayaryg shantaajilj humuusiig yatgan garyn useg zuruulj baigaag tend baidag hun yarisan baina. Teheer turiin ajlyg yavuulahgui baigaa uchir ni tsaanaa hamgaalah huntei, ugsen huivaldaj baigaa ni todorhoi baina.
Ichinhorloo geh huuhen horiotoi baraa Anglias uur uls ruu gargadag biznes ni haagdahaar S.Bayaryg shantaajilj humuusiig yatgan garyn useg zuruulj baigaag tend baidag hun yarisan baina. Teheer turiin ajlyg yavuulahgui baigaa uchir ni tsaanaa hamgaalah huntei, ugsen huivaldaj baigaa ni todorhoi baina.
Chihucaa
Ichinhorloo geh huuhen horiotoi baraa Anglias uur uls ruu gargadag biznes ni haagdahaar S.Bayaryg shantaajilj humuusiig yatgan garyn useg zuruulj baigaag tend baidag hun yarisan baina. Teheer turiin ajlyg yavuulahgui baigaa uchir ni tsaanaa hamgaalah huntei, ugsen huivaldaj baigaa ni todorhoi baina.
Хамгийн их уншсан