Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оффшорчдын эсрэг жагсаалд Солонгост амьдардаг монголчууд нэгдэнэ

Энэ сарын 31-нд Д.Сүхбаатарын талбайд “Авлигачид оффшорын эсрэг” нэртэй тайван жагсаалыг Ард түмний онц түр зөвлөл ТББ-ынхан зохион байгуулах гэж буй билээ. АТОЗ-ийн цуглаан хийх тухай мэдэгдлийг нь НЗДТГ албан ёсоор бүртгэж авсан болохоор энэ өдөр ард түмэн хэр хүчтэйгээ харуулах л үлдээд байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч буй монголчууд дээрх ард түмний тайван жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлээд  гадаадад ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүдээ "OFFSHOR CHALLANGE" -д нэгдэхийг уриалж байсан юм.

Тэгвэл энэхүү уриалгын дагуу Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд энэ сарын 31-ний баасан гарагийн 12 цагт Монгол Улсаасё БНСУ-д суугаа Элчин сайдын яамны  гадна тайван жагсаал хийхээр болсон байна. Түүгээр ч барахгүй Юнсан дахь цагдаагийн газраас жагсаал цуглаан зохион байгуулах албан ёсны зөвшөөрлөө авчээ.

0 Сэтгэгдэл
Дэмжиж байна эвлэвэл бүтнэ дээ
sain bnaa gadaadad bgaa mnglchuud ingeed negdeed bx xertei tend xaritsangui xvnii erx n ch neelttei bgaa ingeed untsug bvrt bgaa mngolchuud maani negdvel bidnii duu xooloi xvchtei bolno
Хамгийн их уншсан