Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гарсаар байна


Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна.

Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байна.

Монгол Улсад 2017 оны нэгдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын нийт 226 тохиолдлын 12 тохиолдол нь 15-19 насны хүмүүс байна. Үүний хоёр  тохиолдол буюу 15 настай хоёр  хүүхэд 2016, 2017 онд тус тус бүртгэгджээ.

Мөн Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд 12-17 насны 1613 эх төрсөн бол 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлжээ.

Хүүхдүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчлөл, охидын эрт жирэмслэлт, үр хөндүүлэх болон төрөлтөд нийгмийн олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох тогтолцоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сул байгаатай холбоотой юм.

Мөн нийгэм дэх ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, архидалт болон эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалж байна гэж Монгол Улсын ХҮний эрхийн комисс үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан