Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одон орончид харь гаригийнхны гариг хоорондын бааз олжээ


Одон орон судлаач, эрдэмтэд сансрын уудамд харь гаригийнхны гариг хоорондын бааз байж болох биет олж, орших солбилцлыг нь тогтоосон байна

Одот тэнгэрийн зургуудыг анхааралтай судалж байгаа одон орон сонирхогчид  тодорхойгүй хэмжээтэй үл мэдэгдэх биет байхыг олж илрүүлжээ. Хэлбэр, өнгө зэрэг нь ерийн ч нэг эрхэс биш харин харь гаригийнхны гариг хооронд зорчдог баазтай төстэй гэж тэд үзэж байна.

Энэ биетийн хэмжээг тодорхойлох нь төвөгтэй, харин одот тэнгэрт асар хол IC 2031 болон  NGC 1475 гэдэг хоёр эрхсийн хооронд байгаа юм байна. Зураг дээр энэ “бааз” гээд байгаа зүйл нь цэнхэр өнгийн шоо шиг агаар мандалд сул тогтож байгаа гэнэ.  Энэ “шоо”-ны дэргэд жижигхэн ягаан өнгийн хиймэл дагуул бас байна.

Эрдэмтэд харь гаригийнхны гариг хоорондын энэ баазыг хэдийнээ бүртгэж авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан