"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Сэлэнгэ мөрөн дээр УЦС барихыг буриадууд санал нэгтэй эсэргүүцэж байна
Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн дээр Монгол Улс Усан цахилгаан станц барих гэж байгаа талаар ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн иргэдийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг ид болж байна. Умард Байгалийн иргэд УЦС барихыг санал нэгтэйгээр сэрэгүүцэж байгаагаа илэрхийллээ хэмээн Восток-Телеинформ хэвлэл мэдээллээ. Тэд ийм УЦС барих нь Байгаль нуурыг бохирдуулна гээд эрчим хүчний талаар өөр хувилбар ашиглахыг монголын талд санал болгосон байна.
Орхон болон Шүрэнг ийн УЦС-ын талаар ийм санал асуулга ОХУ-ын Буриад улсад энэ сарын 20-нд эхэлсэн юм. Монголын тал энэ санал асуулгын үеэр төслийнхөө Техник эдийн засгийн үндэслэл, энэ нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар тайлбарлаж олон нийтэд мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариу өгч байгаа юм.
Буриад улсын Кяхтинск, Селенгинский, Жидинск, Тарбагатай, Иволгин, Кабан, Прибайкальск, Баргузин, Северо-Байкаль районуудын 41 суурин газар, нийслэл Улан-Удэ хотод болж маргааш буюу 31-ний өдөр дуусах юм. Мөн Эрхүү мужид ч ийм санал асуулга, хэлэлцүүлэг болно.
ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донскойэнэ асуудлаар Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд захидал бичиж санал асуулгын дүн эдгээр төслийн техник эдинй засгийн үндэслэлийг эргэн харахад хүргэх нь байна шүү хэмээн сануулжээ.
0 Сэтгэгдэл