Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын ЭСЯ “Ганжуур”, “Данжуурын” монгол хэл дээрх эхийг МУИС-т гардууллаа


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам “Ганжуур”, “Данжуур”-ын монгол хэл дээр орчуулсан  судрыг МУИС-т хүлээлгэн өглөө. Судар хүлээлгэн өгөх ёслол дээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Син Хаймин  МУИС бол БНХАУ-ын ЭСЯ-ны түншинй харилцаатай сургууль. Энэ ховор нандин судрыг хүлээлгэн өгч байгаа нь  хоёр талын хамтын ажиллагаа, харилцаа улам өргөжиж байгааг харуулж байна гэсэн байна.
“Ганжуур”, “Данжуур”-ын монгол хэл дээрх энэ судар нь хэвлэлийн жинхэнэ оргинал эх юм байна. Энэ алдарт судрыг хамгийн анх 1749-1750 онд анх хэвлэж байжээ.
“Ганжуур”  судрын хэвлэмэл зургаан судар Хятадад байдгийн нэгийг нь л ийнхүү Монголд өгч байгаа юм байна. “Данжуур”-н хувьд Хятадад хэвлэмэл хоёр эх байдаг бол Монголд нэг л байдаг юм гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан