Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трамп, Хятадын Си Зиньпинтэй энэ сарын эхээр уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй энэ сарын эхээр 6-7-нд уулзана гэж америкийн ерөнхийлөгчийн захиргаа мэдэгдсэн байна. Хятадын тал ч өөрийнхөө даргыг ирэх долоо хоногт АНУ-д хүрэлцэн очно гэснийг evo-rus.com дамжуулжээ.

Флорида дахь Трампын Мар-а-Лаго  харшид болох энэ уулзалтаар Трамп, Си Зиньпин хоёр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрөөс авхуулаад худалдааны маргааны тухай гээд өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох гэнэ.

Трамп үүний өмнө америкийн бараанд шударга бус татвар ногдуулж байна, валютын ханшийг зориудаар барьж байна хэмээн Хятадыг нэг биш удаа шүүмжилж байсан юм.

0 Сэтгэгдэл
ardchilaliin tolgoig chavchigch
Хамгийн их уншсан