Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Цусаа бэлэглэх өдөр”-өөр Хүнсчид амьдрал бэлэглэлээ


Цус сэлбэлт, судлалын үндэсний төв 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион явуулж эхэлсэн билээ.

Энэ удаагийн ээлжит арга хэмжээг “Хүнс комплекс” ХХК-тай хамтран “Амьдрал бэлэглэгч хүнсчид” уриан дор зохион байгуулжээ. “Хүнс комплекс” ХХК 25 жилийнхээ ойн хүрээнд сайн үйлсийн аянд нэгдэж байгаа нь энэ юм байна.  Энэхүү өдрийнхөө хүрээнд ЦССҮТ санаачилга гаргаж цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг  “Цусны донорын өдөр” болгож буйгаа зарласан.

Нэг ёсондоо ЦССҮТ-ийн жил бүр  тэмдэглэх уламжлалт ажил нэгээр нэмэгдсэн нь энэ. Жил бүрийн  6 дугаар сарын 14-нд “Цусны донорын дэлхийн өдөр” тохиодог бол манай улсын хувьд анх удаа ийм өдөртэй болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан