Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Намираа: 29 дүгээр сургуулийн удирдлага сонсголгүй ч чадварлаг залуусыг зорилготойгоор багшаар авдаггүй

-БСШУСЯ-нд сонсголгүй хүнд боловсрол олгох талаар гадарладаг хүн байхгүй учраас 29-р сургуулийн үнэн төрхийг хэн ч мэддэггүй-

12 настай байхдаа өвчний улмаас сонсголоо бүрэн алдсан Б.Намираа нь 2005 онд МУИС-ийг Эх бичиг судлаач, Төвдөч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2007 онд МУБИС-ийг Боловсрол судлаач мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. Харин 2009- 2013 онд АНУ-ын Галлаудет их сургуульд суралцаж, Тусгай хэрэгцээт боловсрол (нарийн мэргэжил нь сонсголгүй хүүхдийн ерөнхий боловсрол, заах аргазүй) болон Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсролоор 2 мастер зэрэг хамгаалсан байна. Тэрээр сонсголгүй хүүхдийн хос хэл, соёлын боловсролын болон эрт оролцооны боловсролын Монгол Улсын хэмжээний цор ганц мэргэжилтэн юм. Б.Намираа Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдын суралцах эрхийнхээ төлөө тэмцсэн тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлснээс гадна мэргэжлийн хүний хувьд асуудлыг шийдвэрлэх гарцыг хэрхэн тодорхойлсныг нь сонирхуулъя.
Б.Намираа:  “Юуны өмнө энэ хүүхдүүдэд томоос том баяр хүргэе! Үнэн хэзээд илчлэгддэг. Энэ хүүхдүүд эрхийнхээ төлөө дуугарч үнэнийг илчлэн гаргаж байна, Үүнийг томчууд нь дэмжээд асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Тэгэхлээр би өөрөө сонсголгүй, 29-р сургууль төгссөн. Энэ сургуулийг хэнээс ч илүү мэднэ. Сонсголгүй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын ганц мэргэжилтний хувьд би 2013 онд уг сургуулийн захирал Батсайхантай уулзаж багшаар ажиллах боломж олгохыг хүссэн ба цаашлаад хамтран ажиллаж төгссөн сургуулиа хөгжүүлье, өндөр хөгжилтэй оронд сурсан мэдсэнээ эх орондоо зориулъя гэж хүссэн. Харамсалтай нь, захирал гуай хүсэлтийг минь хүлээж авах нь битгий хэл миний дүлийг далим болгон "Дүлий багш гэж хаана ч байхгүй, чиний хэрэг бидэнд үгүй, би бүхнийг мэдэж байгаа, чамтай чамгүй хөгжүүлээд явж байгаа. Чи ажил олдохгүй амьдарч чадахгүй байгаа бол тэр сайхан англи хэлээ ашиглаад орчуулагч хийж болно ш дээ" гээд л тансаг сайхан албан өрөөнөөсөө хөөгөөд гаргаж байлаа. Тэгэхлээр би орчуулагч хийх гэж амьдралынхаа энэ олон жилийг үрж хаа байсан Америк хүртэл очиж сураагүй юм шүү. 29-р сургуулийн тэр 70 шахам багшийг ажилтай байлгаж тэжээхийн тулд манай нийт сонсголгүй иргэд, хүүхдүүд бүх амьдралаараа хохирч үлдэж байгааг өөрчлөхийг хүссэн.

Энэ хүүхдүүд ярьж байна. Багш нь хичээл заадаггүй, ингэс тэгэс гээд цаг нөхцөөж байдаг гэж. Энэ бол туйлын үнэн бөгөөд миний сурч байх үеийн 90-ээд онд ч ийм л байсан. Тэр ч байтугай багш нар нь сурагчдаа тэнэг мангараар нь дуудаж доромжилдог, сурагчдынхаа нүдэн дээр "Халуун хөнжил" гэх мэт ёс бус сонин гарчиглаад сууж байдаг, хичээлийн цагийг ихэвчлэн зүгээр сууж, бусад багш нартайгаа буу халах байдлаар өнгөрөөдөг байсан. Энэ байдал одоо ч яг хэвээрээ байгааг хүүхдүүд хэлж байна.

Би 2010 онд сургуульдаа дадлага хийж байхад 8-р ангийн хүүхдүүд монгол бичгээр ганц ч үг бичиж чадахгүй байхаар барахгүй үсгээ ч мэдэхгүй байв. Гэтэл тэр хүүхдүүд аль 6-р ангиасаа монгол бичиг үзсэн байдаг. Тэгэхээр багш нь 3 жил юу зааж сурагчид нь 3 жил юу сурсан байна вэ гэхэд багш нь "Уг нь би их сайн заадаг, даанч эд нар сурдаггүй, аймаар залхуу" гэж байв.

29-р сургуульд одоо мэргэжлийн гээд хэлчих хүн бараг байхгүй. Сургалтын систем нь аль эрт үеэ өнгөрөөсөн амны хайрцагнаас уншуулах заах арга зүй, согог зүйгээр явдаг. Гэтэл дэлхий нийтэд энэ заах арга зүйг хэрэглэхээ болиод 100 шахам жил болчихоод байна. Ийнхүү буруу арга зүй хэрэглэж байгаа дээр багш нарын залхуу, хувиа хичээсэн биеийн амрыг харсан байдал хэрээс хэтэрч золионд нь хүүхдүүд хохирч үлдэж байна.

Боловсролын яаманд сонсголгүй хүний боловсролыг ядаж гадарладаг ганц ч хүн байхгүй ба үүнийг 29-р сургууль маш сайн ашиглаж өөрсдийгөө их сайн ажилладаг мэтээр харуулж ярьж тайлан өгдөг учраас эдгээр хүүхдүүдийн үнэн төрхийг хэн ч мэддэггүй, хөшигний ард хохирсоор үлддэг байсан.

Мэргэжлийн хүний хувьд асуудлыг шийдвэрлэх гарц нь

1. 29-р сургуулийн боловсон хүчинд бүрэн шинэчлэлт хийх. Гэхдээ би багш нарыг бүгдийг нь халаад ажилгүй болгох гээд байгаа юм биш. Багш нарт тодорхой хугацаанд дохионы хэлд суралцаж хичээлээ 100% дохионы хэлээр заах чадвартай болгох шаардлага тавих хэрэгтэй. Тэгж чадахгүй байгаа багш нар байраа бусад чаддаг улсад нь тавьж өгөх хэрэгтэй.

2. Сургуулийн захирлаар дүлий хүний боловсролын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, сонсголгүй хүүхдийн төлөө сэтгэл зүрхтэй, дохионы хэл сайн эзэмшсэн, сургуулийг хөгжүүлж чадах хүн тавих. Үнэндээ Монголд надаас өөр дүлий боловсролоор мэргэшсэн хүн байхгүй болохоор ямартай ч одоохондоо бага боловч мэддэг хүнийг нь тавих нь зөв байх.

3. Сонсголгүй багш нарыг туслах багшаас дэвшүүлж жинхлэх. Чадвартай сонсголгүй багш нарыг авч ажиллуулах. (Яг одоогоор 29-р сургуулийн удирдлага багшийн мэргэжил эзэмшсэн чадварлаг дүлий залуусыг бүр зорилготойгоор багшаар авдаггүй ба намайг хөөгөөд явуулдаг шиг л тэднийг нүд үзүүрлэн харилцдаг болно)

4. Яамнаас сонсголгүй хүний боловсролын мэргэжлийн багш боловсон хүчинг гадаадад бэлтгэх ажил өрнүүлж 29-р сургуулийн боловсон хүчинг яваандаа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх

5. Гадаадаас мэргэжлийн хүмүүс авчирч 29-р сургуулийн багш нарын мэргэжил, заах арга зүйг дээшлүүлэх

6. 29-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүд сургуулийн сургалтын ажилд ажиглагчийн идэвхигүй байр сууринаас бус идэвхитэн оролцогчийн байр сууринаар хандах хэрэгтэй. Та нар л хүүхдүүдийнхээ төлөө дуугарахгүй бол бусад хүмүүс хөдлөхгүй шүү дээ.

7. Дүлий иргэдийн төрийн бус байгууллагууд асуудлыг шийдвэрлэхэд биечлэн оролцож, дэмжиж ажиллах.
2014 оноос өмнө би ганцаараа тэмцээд тэмцээд дийлээгүй. Тухайн үед хууль эрх зүйн орчин бүрдээгүй байлаа. Одоо бол өөр, хууль эрх зүйн орчин нь бүрдсэн, дохионы хэлийг сонсголгүй иргэдийн эх хэл мөн болохыг хуулиар баталгаажуулсан ба тэд эх хэлээрээ боловсрол эзэмших, нийгмийн харилцаанд оролцох бүрэн эрхтэй болсоон.
29-р сургуулийн бүх багш нар, сурагчдын эцэг эхчүүд, яамны холбогдох хүмүүст "Сонсголгүй хүүхэд, түүний боловсрол" гарчигтай номоо уншихыг зөвлөж байна. Уг ном нь одоогоор сонсголгүй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын талаарх Монголд байгаа цор ганц ном юмаа.
Эцэст нь хамгийн чухал нь эдгээр хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг зүгээр нэг шоу болгоод орхилгүй ажил хэрэг болгоосой!”

0 Сэтгэгдэл
Demjij bn
Маш зөв дэммжиж байна
Namiraa uneheer unen ugee hellee chamd bayrlalaa sonsgolgui bidnii toloo zurh setgelee zoriulj bgaag chin haraad chamaar baharhaj bn shu bidnii ued sursan ch yumgui bagsh ni zaasan ch yumgui bas dotuur bairnii surgan humuujuulegch nertei yumnuud yu ch hiisen yumgui tsagiig hii demii ongorooj suudag udirdlaguudiin shaardlaga uyldaa holboo ch bhgui surguuli gehuu yu gemeer yum be de gemeer aimshgiin gazar baisaan bagsh nar ni odor bur angi hicheele orhiod us butsalgagchtau bie bieniide ayga kofe baihuu tsai gurilan boow odoohon yum erguulj olon nudelj yavdag hicheeltei angiin haalga bainga ongolzuulj neg orj ireheeree chalchaad suuchihna garnaa gej bhgui unen laitai shuu boduul dan hov jiv yariltsaj suudag baisan bh bid nariig erguu mal niigmiin hog ***** ugaasaa yu ch surahgui ta nar togsood hog deer garaarai gej doromjildog baisan 2000 onoos hoish bur zarim bagsh nar angidaa hool hiiged suuchihna surgaltiin menejer ni uschin goo saihnii bagshaar oroondoo usee buduulaad boonooro ***** halaad suuchihna estoi es surtahuungui iim bagsh nariig bid busad 10jiliin surguuli kollej ih deed surguulias neg ch olj haraagui yum shu 29surguuliin bagsh nariig gadnii humuus baitugai dotor ni hamt ajillaj bui zarim bagsh nar aimaar hel amtai ajliin bairnii daramt ihtei gej yaritsgaadag ni unen shuu Ed oorsdiin esreg gomdol asuudal garval sonsgolgui humuusiin erhiig ulandaa gishgej oorsdiigoo aimaar omoordog huchirheg hel amtai humuus gedgee haruulah bolnoo jil bur surguuli dotor sanal gomdol gargasan huuhdig udirdlaguudtaigaa niilched daramtalj helmegduuldeg baisan etseg ehed ni hurtel heleed huuhde boliul gej guidag baisan hodoonii etseg ehchuud dohio medehgui huuhedteige oilgoltsohgui huuhde surguulgui bolohoos aigad bagshiin tald orohoos oortsgui. 29d surdag ihenh huuhduud hodoo oron nutgiinh dotuur bairand amidardag mongo sanhuugin heregtsee bainga gardag angiin bagsh nart mongoo hadgaluulah zarimda ih ersdeltei naidvargui baidag Baraanii sawan ariun tsewriin heregselgui bolchloo mongonoosoo 10 mingiig awiy gesen huuhdiin oodoos bhgui daraa aw ged helsen ch bagsh bii
Зөв дэмжиж байна.энэ асуудлыг ингээд орхиж болохгүй ажил болгох хэрэгтэй.Үүнд эцэг эхчүүдийн идэвхи оролцоо маш чухал.Та нар маш идэвхитэй ажиллаж бүрэн өөрчлөхгүй бол яам хэзээч хөдлөхгүй.Учир нь яаманд энэ талаар мэргэшсэн хариуцсан мэргэжилтэн байхгүй нь үнэн.хүүхдүүдийн ярьж хэлж байгааг буруу тайлбарлаж байгж мэднэ.Дохионы багш нь яг зөв тайлбарч байгааг хэн нотлох юм тийм учир энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үүнд анхааралаа хандуулах хэрэгтэй байна.
etseg ehchuud n demjeed yavaachee. hogjiliin berhsheeltei huuhedtei gej neg ichne surguulid surgasan bolj neg jujiglene archaagui etseg ehchuud yum daa
маш зөв дэмжиж байнав
Хамгийн их уншсан