Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах уу


Монгол улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадагшаа явуулж алтаа цэвэршүүлэхийн тулд тээвэр, даатгал, хамгаалалт гээд маш өндөр зардал гаргадаг. Учир нь Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай. Тиймээс алт цэвэршүүлэх үйлдвэрийг дотооддоо байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж холбогдох мэргэжилтнүүд үздэг.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Алт-2 хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт металлын сорьцын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа юм.

Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бол 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавиад буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан