Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглосон хууль гаргах нь


Монгол Улсын Их хурал нийслэл Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглосон хууль гаргахаар төслийг нь өргөн барьжээ. Энэ  хуулийг баталбал 2018 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Сүүлийн 10 жилд хотын захын дүүрэг дэх гэр хороолол хүрээгээ улам тэлж айл өрхүүд хямд үнэтэй нүүрс, мод, хог хаягдал түлж байгаагаас агаарын бохирдол ихэссээр байгаа юм гэж Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний комиссын ахлах ажилтан Л.Гүнбилэг Reuters агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Үүний өмнө Монголын Засгийн газар ядуу хорооллын айл өрхүүдэд орчин үеийн технологи, утаагүй зуух, байгаль орчинд хортой нөлөөгүй нүүрс, цахилгаан халаагуур санал болгож байсан юм. Сайжруулсан нүүрс ч өгч байлаа. Тус улсад 10 завод нүүрсийг сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа ч одоохондоо Улаанбаатарын иргэд нэг их ашиглахгүй байгаа юм.

Хотын  утааны дийлэнх хувь нь түүхий нүүрс шатааснаас гарч байгаа гэж үздэг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь хотын захын ядуу гэр хорооллын дулааны сүлжээнд холбогдоогүй,  цахилгаан халаагуур хэрэглэх чадамжгүй айлуудаас гарч байна.

Улаанбаатарын агаар дахь хортой бодис, тоос, сульфат, нитритийн хэмжээ нэмэгдэж, ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс даваад байна.

2016 оны өвөл гэхэд л агаарын бохирдол, утаа зөвшөөрсөн хэмжээнээс 80 дахин давсан үзүүлэлт гарсан. ДЭМБ-ын мэдээгээр агаарын бохирдлоос болж жил бүр нэг мянган хүн нас барж байгаа юм. Дэлхийн банкны мэдээгээр 2014 онд Монголын хүн амын 21,6 хувь нь ядуу амьдарч байжээ. Тус оронд ажилгүйдлийн хэмжээ 8,6 хувь байна гэж Үндэсний Статистикийн хороо нь мэдээлжээ хэмээн ТАСС агентлаг дамжуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан