Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд алтаа цэвэршүүлэх үйлдвэр барина


Монголчууд өөрсдөө алт цэвэршүүлэх үйлдвэртэй болохоор ийм төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах ажлын хэсэг байгуулжээ. Үүний өмнө Монгол Улс алтаа гадаад оронд, Япон, Орос, Их Британид цэвэршүүлдэг байсан бол одоо Швейцарьт илгээн цэвэршүүлж байна. Ийм болохоор тээврийн болоод  аюулгүй байдал, даатгал гээд зардал өндөр гарч байгаагаас үүдээд ийн дотооддоо цэвэршүүлдэг болох юм бол эдгээр зардлыг хэмнэнэ гэж үзэж байгаа юм байна.

Өнөөдөр Монголын цэвэр алтын орц 85 хувь байгааг 99,99 хувьд хүргэх юм бол дэлхийн зах зээлд борлуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

2016 онд Монголбанк 18,3 тонн алт худалдан авсан бол 2017-2020 онд жил бүр 20-25 тонн алт худалдан авна гэсэн тооцоо хийжээ.  Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр браих төлөвлөгөөг ажлын хэсэг энэ онд бэлэн болгох юм байна хэмээн http://newsbabr.com сайт мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан