Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Сайнгэрэл өмгөөлөгчийн хүү өвдсөн учир Н.Энхбаяр өөр өмгөөлөгч авчээ


Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байгаа МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшилсон тухай бид мэдээлсэн. Харин шүүх хурал хойшилсон шалтгааны талаар МАХН-ын ОНХА-ы дарга Ч.Чимидсүрэн, Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл нар хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний хэлснээр Н.Энхбаяр өмгөөлөгчөө дахин сольжээ. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Сайнгэрэлийн дөрвөн сартай хүүгийн бие муудаж, гадаадад хагалгаа хийлгэхээр болсон тул Н.Энхбаяр өмгөөлөгчөө солиход хүрсэн гэнэ.  Ингээд тэрээр С.Нарангэрэлээр өмгөөлүүлэхээр болсон байна.
 С.Нарангэрэл “Н.Энхбаяр надад өмгөөлөгчөөр ажиллах саналыг удаа дараа тавьж байсан. Гэсэн ч би МУИС-д багшилдаг учир татгалзсан хариу өгдөг байлаа. Энэ удаад би ээлжийн амралтаа авсан байгаа учир Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллахаар болсон юм” гэлээ.
Тэрээр СБД-ийн шүүхэд шүүх хурлыг нэг сарын хугацаанд хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ. Учир нь, Н.Энхбаярт холбогдуулаад байгаа хэргийн 49 хавтаст хэрэг байгаа бөгөөд мөн нотлох баримт хангалтгүй, гэрчийн мэдүүлгийг эрүүдэн шүүсэн байдлаар авсан байж болох талтай тул хэрэгтэй танилцах нэг сарын хугацаа хүссэн байна. Гэсэн ч шүүх хурал энэ сарын 31-нд гэж товлогдсон бөгөөд хэдий богино хугацаа байгаа ч С.Нарангэрэл өмгөөлөгч хэрэгтэй өдөр шөнөгүй танилцаж амжуулна хэмээн ярилаа.

0 Сэтгэгдэл
Îëçáàÿðûí Ñàéíãýðýë ºìíº íü Òîõèä Èñëàì ãýã÷ áàíãëàäåø õ¿ì¿¿íòýé ñóóæ õî¸ð õ¿¿õэä ãàðãàñàí. Бàãà õ¿¿õäээ îé õ¿ðýýã¿é áàéõàä àéëûí íºõºðòýé ÿâàëäàæ õ¿¿õäèéã íü ãàðãàñàí өмгөөлөгч мэргэжилтэй. Өä㺺 õ¿¿õäèéã íü ãàðãàñàí монгол õ¿íòýéãýý õàìò àìüäàðäàã. Î.Ñàéíãýðýë íü 2015 îíû 9 ä¿ãýýð ñàðûí 3-íû áÿìáà ãàðèãò õàìòðàí àìüäðàã÷àà õóòãàëæ õ¿íäýýð ãýìòýýñýí. Дараа нь ýä ìºðèéí áàðèìò áîëîõ õóòãèéã õàÿж, ул мөрөө санаатайгаар устгасан. Өмгөөлөгч байж. Õàìòðàí àìüäðàã÷ íü òóõàéí ¿åä õ¿¿õäýý áîäîæ ýõíèé áàéöààëòàí äýýðýý ººðèé㺺 õóòãàëñàí ãýæ õýëñýí ÷ äàðàà íü Îлçáàÿðûí Ñàéíãýðýë õóòãàëñàí ãýæ áàéöààëò ºãñºí áàéäàã þì. Ийнхүү хэрэг үүсэж,хавтас хэрэг нээсээр багагүй хугацаа өнгөрсөн. Õýðýã прокурор руу шилжсэн ч ºíººäðèйí áàéäëààð шийдэгдэх эсэх нь òîäîðõîéã¿й, Ñàйíãýðýë íü ÿìàð ÷ õàðèóöëàãà õ¿ëýýëã¿é өмгөөлөл хийсээð áàéíà.
сайнгэрэл сайн өмгөөлөгч үү эсвэл сайн луйварчин уу ер нь өмгөөлөгч, хуульчдаа удам судар ёс зүйг нь харж байж эрх олгодог болмоор юм аа
Хамгийн их уншсан