Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зорчигчоо зодсон United Continental компанийн хувьцааны үнэ унаж байна


Агаарын тээврийн United Continental компаний ажилтнууд зорчигоо зодсоны дараа хувьцааны нь үнэ 4 хувь унаж байна гэж АНУ-ын үнэт цаасны худалдааны төв мэдээлсэн байна.

Ням гарагт Чикагогоос Луисвилл рүү нисэх гэж байсан онгоцонд United Airlines компанийн ажилтан хятадын иргэн 69 настай нэгнээс суудал чөлөөлж өгөхийг гуйсан юм байна.

Зорчигч харин өвчтөнөө авч яваа эмч гэдгээ хэлээд суудал тавьж өгөхөөс татгалзсаны хариуднэлээд маргалдаж аюулгүйн албаны ажилтан зорчигчид хүч хэрэглэн зодсон нь интернетээр тархжээ. Зорчигчийн хамрыг хугалж, нүүр нь цус болсон байна.

Энэ бүхнээс болж нислэг хоёр цагаар хойшилжээ. Компанийн тэргүүн Оскар Муньос даваа гарагт мэдэгдэл хийж болсон үйл явдлын төлөө зорчигчдоос, ялангуяа гэмтсэн хятад эрээс  уучлал гуйгаад энэ хэршгийг шалгана гэжээ. Зорчигчийг онгоцноос хөөж буулгах гэсэн аюулгүйн албаны хоёр ажилтныг түр хугацаагаар ажлаас нь чөлөөлсөн гэж CNN  агентлаг мэдэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан