Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь туслах үзэсгэлэн болно


Боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготой “Боловсрол Шинэчлэл 2017” үзэсгэлэн энэ сарын 21-нээс эхэлж дөрвөн өдрийн турш Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн судалгааны төвүүд, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Дээд боловсролын шинэчлэл төслийнхөн оролцож ЕБС-ийн төгсөгчдөд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд мэдээлэл өгөх юм. Тухайлбал, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан