Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трамп сирийн Башар Асадыг адгуустай зүйрлээд Оросыг буруутгав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн засгийн газрыг дэмжиж байгаа хэмээн ОХУ-ыг буруутгаад үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ хэмээн РИА Новости агентлаг дамжууллаа.

“Хамгийн муу хүн /Сирийн ерөнхийлөгч Башар Асад/-ийг Путин дэмжиж байна. Энэ бол миний бодлоор Орост маш муу зүйл. Энэ бол хүн төрөлхтний хувьд хамгийн муу зүйл гэж би бодож байна. Энэ бол манай дэлхийн хувьд маш муу зүйл” гэж Трамп Fox Business хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Сири дэх өнөөгийн нөхцөл байдлын гол буруутан нь ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаа Орос болж байна гэж Дональд Трамп хэлснийг  ИА REGNUM хэвлэл иш татжээ.

“Хэрвээ Орос ийшээ ороогүй бол, энэ адгуусыг дэмжээгүй бол нэг их асуудал үүсэхгүй байсан юм” гэж америкийн тэргүүн хэлсэн байна.
Трампынхаар бол Сирийн агаарын хүчний “Шайрат” баазыг  Пентагон пуужингаар харвасан нь зайлшгүй зүйл гэнэ. Харин ч ийм дайралтыг бүр эрт өмнөх ерөнхийлөгч Барак Обама хийх ёстой байсан гэжээ.

“Хүмүүс олноор цугларсан газарт химийн зэвсэг ашиглаж хүүхдүүд гар хөлгүй болж байгаа нь жинхэнэ адгуусны үйлдэл” гэж Трамп хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Oron garan amitan.
Oron garan amitan.
Oron garan amitan.
Хамгийн их уншсан