Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөрийн УАШТ-ийг Ж.Мөнхбат аваргын нэрэмжит болгон зохион байгуулна

Энэ оны өсвөрийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 24-27-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болхоор товлоод байгаа юм.

Энэ жилийн тэмцээнийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Мехико-1968” олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Дархан аварга, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбатын нэрэмжит болгон зохион байгуулах юм.

Ж.Мөнхбат аварга чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс анхны медалийг авчирсан Монгол Улсын анхны тамирчин болсон түүхэн үйл явдлын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Мөн олимпийн наадмаас анхны мөнгөн медаль хүртсэн монгол хүн болж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан