Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

12 цаг 30 минутаас Офшорчдын эсрэг цуглаан болно


Нийслэл хотын төв Сүхбаатарын талбайд өнөөдөр 12,30 цагаас Оффшорын эсрэг Ард түмний онц түр зөвлөлөөс Оффшорчдын эсрэг ээлжит жагсаалаа хийнэ. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хийсэн жагсаалаараа гадаадад оффшор данс, компанитай гишүүдийг УИХ-аас эгүүлэн татахыг шаардсан шаардах бичиг Эрх баригчдад өгснийхөө хариуг өнөөдөр нэхэх юм.

Мөн саяхан УИХ-аас баталсан Оффшорын эсрэг хууль нь улс орны мөнгийг луйвардан гадаадад оффшор дансанд хадгалсан хүмүүст хариуцлага тооцох биш, харин ч толгойг нь илсэн хууль болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан