Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад нүүрс олборлох 10 том компани байгуулна


Хятад уул уурхай хөгжүүлэх, өөрчлөн шинэчлэх ажлын хүрээнд 2020 он гэхэджилдээ 100 сая орчим тонн нүүрс  олборлох хүчин чадалтай 10 том компани байгуулна гэдгээ зарлалаа.  Хятадын нүүрсний холбооны мэдээгээр өмнөд хөрш өнгөрсөн онд ийм хүчин чадал бүхий зургаан компани байгуулсан юм гэж China Daily мэдээлжээ.

Өнгөрсөн онд тус улс нийт хэрэгцээнийхээ 60 орчим хувийг үйлдвэрлэдэг жилд 50 сая хүртэл тонн нүүрс олборлодог уурхайнуудаа бараг тал хувийнг хааж 3000 орчим болгосноор нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ нь 2017 онд 150 сая тонн болж байгаа юм.

Уурхайнуудыг шинэчлэн сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Shanxi,  Shaanxi, мөн  Ningxia Hui болон  Өвөр Монгол дахь уурхайнуудыг өөрчилж жилдээ 0,3-0,6 сая тонн олборлодог болгох өөр 11 мужид 0,15-0,3 сая тонн үйлдвэрлэдэг компаниуд байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан