Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Юанийн ханш тогтвортой ч, ам.долларынх 14 төгрөгөөр өслөө

Арилжааны банкууд Монголбанкнаас 57.8 сая ам.доллар худалдан авах санал тавьжээ. Төв банк тэдний хүсэлтийг судалж үзээд 56.8 сая ам.долларын интервенц хийсэн байна. Тэгэхдээ нэг ам.долларыг 1342.50 төгрөгөөр нийлүүлэв. Харин юанийн эрэлт хэвийн тогтвортой гэж үзээд худалдаагүй аж. Арилжааны банк болон валют солих цэгүүдэд ам.доллар, юанийн ханш төв банкны зарласан ханшаас нэг төгрөгөөр илүү байгаа юм. Он гарсны дараахан ам.долларын ханш огцом өссөн. Иймд нэгдүгээр сард нэг ам.доллар дунджаар 1396 төгрөгт хүрсэн билээ. Хагас жилийн байдлаар нэг ам.доллар дунджаар 1328 төгрөг байсан ч энэ сар гараад ханш 14 төгрөгөөр нэмэгдлээ. Юанийн хувьд нэгдүгээр сард  221 төгрөг байсан нь энэ жилийн хамгийн өндөр ханш аж.  Сүүлийн гурван сарын хугацаанд юань 208 төгрөг байв. Өчигдрийн байдлаар дээрх ханш хоёр төгрөгөөр нэмэгдсэн байна. Ер нь, төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн жилийнхээс 69 төгрөгөөр чангарсан  судалгаа гарсан. Гэвч энэ оны эхний улиралд  валютын ханш нэлээд чангарсан. Энэ нь манай эдийн засгаас 138 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валют гадагшилсантай холбоотой гэдэг. Учир нь, импортын барааны хэмжээ огцом өссөн, тэр дундаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өндөр байсантай холбоотой аж. Манай эдийн засаг өсөхийн хэрээр импорт дагаж буй. Иймд валютын гадагшлах урсгал сүүлийн хоёр жилд 26 хувиар нэмэгдсэн байна. Цаашид гадаад худалдааны алдагдал бага, эдийн засаг тогтвортой байвал валютын ханшид огцом өөрчлөлт гарахгүй нь. Төв банкны эдийн засагчид валютын ханш 10-20 төгрөгөөр хэлбэлзэх нь хэвийн үзэгдэл байдаг хэмээж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан