Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автотээврийн улсын байцаагч нар сургалтад хамрагдлаа

Манай улсад орон нутгийн зам тээврийн ослоос шалтгаалан жил бүр олон зуун хүн хорвоог орхиж, амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Үүний гол шалтгаан нь хууль бус тээвэрлэлт буюу хулгайн тээвэр юм. Хууль бус тээвэрлэлтэй тэмцэх, түүнд хяналт тавих ажлыг хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг гол үүрэг гүйцэтгэгч бол Автотээврийн хяналтын улсын байцаагч байдаг.

Автотээврийн хяналтын улсын байцаагчдын ур чадвар, мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх, хууль эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдан гарч буй хуулиудыг танилцуулах мөн автотээврийн хяналт явуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, МХЕГ-тай хамтран улсын хэмжээнд ажиллаж байгаа 53 автотээврийн хяналтын улсын байцаагчийг сургалтад хамрууллаа.

 Мөн тус сургалтын хүрээнд сүүлийн 7 жил хувцас, хэрэгслээр хангагдаагүй байсан байцаагч нарт ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах үүднээс  иж бүрэн дүрэмт хувцас, хэрэгслээр хангасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан