Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын охидын шигшээ баг Ази тивээс анхны оноогоо авчээ


А.ЦАГААН


Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ Шанхай хотод зохион байгуулагдаж буй. Энэхүү тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын охидын шигшээ баг өнөөдөр Гуамын багтай тэнцсэнээс гадна Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авчээ.
Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ багийн хоёрдугаар ахлагч Г.Цолмон 15 орчим метрийн зайнаас баруун хөлийн хүчтэй цохилт гүйцэтгэсэн нь хаалганы зүүн доод буланд гоол болон орсон байна. Түүнд гоолын дамжуулалтыг 11 дугаартай Э.Энхмаргад өгч Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэн дэх анхны албан ёсны гоол ороход тусалжээ. Хэдийгээр эсрэг баг нэгдүгээр үед тооны харьцааг тэнцүүлсэн ч шийдвэрлэх үед хэн хэн нь гоол оруулж чадалгүй 1-1 харьцаатайгаар тэнцсэн юм байна. Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжгээр удирдуулсан охидын шигшээ багийнхан хоёр хоногийн дараа Хойд Марианы Арлуудтай энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан