Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАСС: Монгол улс анхны хиймэл дагуулаа хөөргөлөө


Монгол Улс түүхэндээ анх удаа "Mongol Sat-1" нэртэй хиймэл дагуул хөөргөж тойрог замд орууллаа хэмээн тус улсын парламентын эх сурвалжаас Reuters агентлаг мэдээллээ.

Хятадын хиймэл дагуулын холбооны Asia Broadcast Satellite операторын тусламжтай хөөргөсөн энэ хиймэл дагуул телевизийн нэвтрүүлэг, хиймэл дагуулын холбоо, интернетийн сүлжээний үйлчилгээ үзүүлж монголын мэдээлэл холбооны салбарт дэвшил гарах юм.

Хиймэл дагуулыг хэдий өртгөөр бүтээсэн хийгээд, хаанаас хөөргөсөн тухай мэдээлээгүй байна.
“Ийм төслийг бид 10 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлснэ юм. Энэ бол түүхэн дэвшил, амжилт” гэж Монголын УИХ-ын дарга М.Энхболд хэлснийг хэвлэлүүд иш татсан байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан