Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хилчин” хотхоны асуудлыг Өргөдлийн байнгын хороо хэлэлцэхээр боллоо


Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоны халуун, хүйтэн ус, цэвэр, бохир усны сүлжээг 2013 оноос хийсэн. 2013 оноос хийгээд одоо болтол ашиглалтад аваагүй. Ажил нь дутуу хагас гүйцэтгэлтэй байгаа.

 “Атмор” гэдэг компани 3, 4 жил ажиллаад одоо үр дүнгүй. Тус хотхонд амьдардаг 178 өрх буюу 800 гаруй иргэдийн амьдрах нөхцөл алдагдаад байгаа билээ. Тус хотхоны иргэд хандаагүй газар үлдээгүй бөгөөд тэдний асуудлыг Хаврын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо авч үзэж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.

Өргөдлийн байнгын хороо 900-гаас дээш хүний гарын үсэгтэй өргөдлийг хүлээн авч, дүрмийн хүрээнд хэлэлцүүлэг хийдэг журмын дагуу 1000 гаруй хүний гарын үсэг бүхий тус асуудлыг хаврын чуулганы хүрээнд хэлэлцэх асуудлын есдүгээрт орууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан